2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Парис-2024” зуны паралимпын наадмын эмэгтэйчүүдийн тулааны 52 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Уламбаярын Сүрэнжав хүртсэн билээ. Тэрбээр Монголын таевондогчдоос олимпын анхны алтан медалийг хүртэж Монгол Улсынхаа төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн.
.jpg)
Мөн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр эрэгтэйчүүдийн тулааны 63 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпоос мөнгөн медаль хүртсэн юм. Монголын таеквондогийн холбооноос санаачлан наймдугаар сарын 29-ний энэ өдрийг “Монголын Таеквондогийн өдөр” болгон жил бүр хүндэтгэн, тэмдэглэж өнгөрүүлж байхаар болсон билээ.
.jpg)
Энэхүү түүхт өдрийг Монгол Улс орон даяар өнөөдөр тэмдэглэв. Өнөөдөр Улаанбаатар хотын таеквондогийг клубийн тамирчид 10:00 цагт Сүхбаатарын төв талбайд, орон нутгийн тамирчид тухайн аймаг орон нутгийн төв талбайд цуглаж нийт таеквондочин тамирчдын нэгдсэн үзүүлбэрийг үзүүллээ.
.jpg)
Тус үйл ажиллагаанд Монголын таеквондогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Цэнгүнжав, МТХ-ны үүсгэн байгуулагч, МУГД С.Ган-Эрдэнэ, МУГД Д.Батнасан, “Парис-2024” паралимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ У.Сүрэнжав, дэлхийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй Монголын Үндэсний шигшээ баг болон Өмнөд Солонгосын иргэн И Жаевон дасгалжуулагчтай пүмсэ шигшээ багийн тамирчид, Монголын таеквондогийн холбооны 70 гаруй клубийн багш дасгалжуулагч, 600 гаруй тамирчин оролцлоо.
.jpg)
| Монголын таеквондогийн өдрийг тэмдэглэв |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |