ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Япон Улсын иргэн, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Казухито Сакай болон Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ЕНБД Б.Мянганбаяр нарыг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа. МЧБХ-ноос “Лос Анжелес 2028” олимпын наадам хүртэлх хугацаанд шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын бэлтгэл сургуулилтад дасгалжуулагч Казухито Сакай зөвлөх багшаар хамтран ажиллахаар болсныг дурдаад холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн ахмад тамирчдынхаа Олимпод амжилт гаргахад нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгааг үндэслэн тамирчдын бэлтгэл хооронд амрах зориулалттай хоёр өрөө бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан нь тамирчдын талархлыг хүлээгээд байгааг онцлохын ялдамд МҮОХ-ноос санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

Зөвлөх багш Казухито Сакай нь Олимпын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, техник, сэтгэл зүй, бэлтгэлийн төлөвлөгөөнд зөвлөгөө өгч ажиллахаас гадна чөлөөт бөхийн сургалтын системийг сайжруулах зорилгоор шигшээ багийн болон аймаг орон нутгийн дасгалжуулагч нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулах гэрээтэй ажиллана.
Уулзалтын үеэр тэрээр “Тамирчин хүн өөрийн амжилт гаргах арга барилаа тодорхойлж, сэтгэхүйгээ бүрэн дайчилж чадвал амжилтын оргилд хүрэхэд болохгүй зүйл байхгүй. Монголын баг тамирчдыг “Лос Анжелес 2028” Олимпын наадамд өндөр амжилт үзүүлэхэд миний зүгээс бүх хүчээ дайчлах болно.” МҮОХ-ны зүгээс дэмжиж байгаад баярлалаа гэж хэлэв. МҮОХ-ны зүгээс ОУОХ-ны “Эв санааны нэгдлийн төсөл хөтөлбөр”-ийн шугамаар нэг жилийн 25 мянган ам.долларын санхүүжилтийг хоёр жилийн хугацаанд Зөвлөх багш Казухито Сакайд олгоно. Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МЧБХ-ны менежер Энхбаяр нар оролцов.
| Чөлөөт бөхийн зөвлөх багш Казухито Сакайг МҮОХ-ноос дэмжиж ажиллана |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |