
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Басанжавын Батхишиг гэдэг. Би одоо 24 настай.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Увс аймгийн Улаангом хотод төрж, өссөн.
.jpg)
-Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Би бага байх үедээ жүдо, самбо бөхийн спортоор хичээллэж байсан. Самбо, жүдо бөхийн спортын мастер цолтой.
.jpg)
-Яагаад хүчний спорт пауэрлифтингийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Пауэрлифтингийн спорт намайг сайхан найзууд бас хүчтэй хүмүүстэй танилцуулсан. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй адил хүчний спортод амжилт гаргаж чаддагийг харуулах боломжтой. Тийм учраас би энэ замыг сонгосон

-Пауэрлифтингийн спортын чухам юу нь өөрийн чинь сонирхлыг татсан бэ?
-Өөрийн өргөж чадахгүй байгаа хамгийн хүнд жинг өргөх нь гайхалтай шинэ мэдрэмж, эрч хүчийг төрүүлдэг. Өөрт байгаа хүч, бяр, техник ур чадварын дээд хязгаарыг мэдрэх нь сайхан байдаг л даа. Өдөр бүр шинэ амжилт, шинэ эрч хүчийг мэдрэхийн төлөө үргэлж тэмүүлж явах нь сонирхолтой санагддаг.
-Пауэрлифтингийн хэвтээ шахалт, суулт, татал гэсэн гурван төрлөөр нь хичээллэдэг үү?
-Тийм ээ, би пауэрлифтингийн гурван төрөлтөөр хичээллэдэг. Миний тэмцээн дээр тооцуулсан суултын дээд амжилт одоогоор 160 кг, хэвтээ шахалт амжилт 90 кг, харин таталтын дээд амжилт 185 кг байгаа.
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга багшийн шавь. Одоо “Championships hall” клуб дээр МУГД Д.Баттулга багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Пауэрлифтингийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой.
-Пауэрлифтингийн спортоор гаргасан амжилтаа сонирхуулахгүй юу?
-Томоохон амжилтуудаас нь дурдвал Монгол Улсын зургаан
удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван мөнгөн медальтай. Мөн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
-Хүчний спорт эмэгтэйчүүдэд тийм амар биш, маш хүнд төрөл шүү дээ. Ер нь шантарч, мохох үе гарч байсан уу?
-Анх пауэрлифтингийн спортоор хичээллэж байх үед олон хүнд хэцүү, сорилт, бэрхшээлтэй тулгарч байсан. Сорилт, бэрхшээл тулгарах үед одоо ингээд явахаа болъё гэж бодно. Маргааш нь тэр бүхнээ мартаад зааландаа ирчихнэ. Хэцүү хүнд байсан ч өөрийн дур сонирхолтой спорт болохоор орхиж чаддаггүй юм билээ. Бэрхшээл, саад тотгорыг даван туулсны дараа л аз жаргал, амжилт, бүтээл ирдэг юм шиг санагдсан.
–Тэмцээнд хэдэн килограммын жинд өрсөлддөг вэ?
-Би тэмцээнд 63 кг болон 69 кг-ын жинд өрсөлддөг.
–Одоо ямар тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Одоо удахгүй Баянхонгор аймагт Монголын бүх ард түмний спартакиад спортын XVI их наадам ирэх есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд болох гэж байна. Тус МБАТС наадамд өрсөлдөхөөр бэлдэж байгаа.
| Б.БАТХИШИГ: Пауэрлифтингийн спорт намайг сайхан найзууд хүчтэй хүмүүстэй танилцуулсан |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |