Дэлхийн триатлоны холбооноос дэлхийн дуатлоны чансааг наймдугаар сарын 25-ны өдөр шинэчлэн зарлалаа. Чансаанд Монгол Улсын долоон дуатлонч багтсан байлаа. Үүнээс өндөр байрыг эмэгтэй тамирчид эзэлж байгаа ажээ. Тухайлбал спортын мастер Алтанхуягийн Оюун-Эрдэнэ 100 оноотойгоор 74 дүгээрт, спортын мастер Цогийн Аяс 92,5 оноогоор 85 дугаарт тус тус бичигдэж байна. Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Нарандуламын Мөнхбаяр 97 дугаарт, ОУХМ Энхтайваны Болор-Эрдэнэ 104 дүгээрт, спортын мастер Эрдэнэбатын Ижилмөрөн 113 дугаарт, ОУХМ Нямбуугийн Алтаншагай 126 дугаарт, спортын мастер Баяраагийн Алтан-Оргил 138 дугаарт жагсчээ.
| Монголын дуатлончид дэлхийн чансаанд эрэмбэлэгджээ |
|
Э.Оюунболд арслан Түдэвтэй сумын 100 жилд зориулсан барилдаанд түрүүлэв
2026-03-08 07:20:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдар эхийн одонт ээжүүд” хүндэтгэл үзүүллээ
2026-03-08 07:10:00
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |