Сагсан бөмбөгийн 3х3-ын “UB Amazons” баг маань Францын Бордо хотод болсон “WS Bordeaux stop” тэмцээнээ 7-р байраар өндөрлүүлэв. Тэд хэсгийн тоглолтод Тайландын багийг О.Хулангийн хожлын шидэлтээр 22:20-оор ялан, дараа нь талбайн эзэн багт 14:16-гийн харьцаатай ялагдал хүлээснээр хэсгээсээ 2-р байраар шалгарсан.
Харин шөвгийн наймд Канадчуудтай учраа тааран, 21:12-оор хожигдож тоглолтоо дуусгалаа. Манай багийн аялан тоглолтууд нэлээн ачаалалтай байгаа болохоор тамирчид маань ядралттай л харагдлаа. Манай багийн дараагийн зогсоол наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Унгарын Дебрецен хотод болох цуврал тэмцээн байх юм.
| “UB Amazons” баг 21:12-оор Канадын багт хожигдлоо |
|
МАН-ын Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна
2025-11-16 12:09:13
Өнөөдөр МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ
2025-11-16 12:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |