Монгол Улсын түүхэнд анх удаа “Олимпын аварга” хэмээх эрхэм цол хүртсэн түүхэн өдөр өчигдөр болж өнгөрлөө. Тухайн өдрийг “Монголын жүдочдын баярын өдөр” болгон жил бүр тэмдэглэх болсон. Харин Монголын боксын холбоо олимпын аварга, Э.Бадар-Ууганы олимпын алтан медалийг мартчихсан юм шиг нам, жим байдаг. Зургаан олимп дараалан медаль хүртээд байгаа Монголын спортын цор ганц, бахархалт төрөл бол яах аргагүй жүдо бөх билээ.
.jpg)
Анх “Москва-1980” олимпын наадмаас, Ардын багш, МУГТ Цэндийн Дамдин мөнгөн медаль, МУГТ, Равдангийн Даваадалай хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараа “Атланта-1996” олимпоос МУГТ Доржпаламын Нармандах хүрэл медаль, “Афин-2004” олимпоос дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатар .Цагаанбаатар хүрэл медаль, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, МУГТ Найдангийн Түвшинбаяр анхны алтан медалийг хүртэж байлаа.
Улмаар “Лондон-2012” олимпоос МУГТ Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль, МУГТ Сайнжаргалын Ням-Очир хүрэл медаль, “Рио-2016” олимпоос дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, Казахстан Улсын нэр дээр барилдсан ОУХМ Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль, “Токио-2020” олимпоос дэлхийн аварга Сайд Моллай мөнгөн медаль, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль, дэлхийн аварга, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль, “Парис-2024” олимпоос дэлхийн аварга, МУГТ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль тус тус хүртээд байна.

Алдаа, оноотой, амьдралын нугачаанд унаж, босож явсан анхны олимпын аваргаа “Аавынд” суулгасан монголчууд “Олимпын аварга” хэмээх эрхэм цол хүртсэн түүхэн өдрийг нам гүмхэн өнгөрөөв. Харин Монголын жүдо бөхийн холбоо “Монголын жүдочдын баярын өдөр” хэмээн жүдогийнхоо хүрээнд цомхон тэмдэглэн, тэмцээн зохион байгуулж, олимпоос медаль хүртсэн үе, үеийн тамирчдын медалийг дэлгэн үзүүллээ.
Бээжин, Лондон гээд хоёр олимп дараалан алт, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын цорын ганц тамирчин бол яах аргагүй “Найдлага алдаггүй” Найдангийн Түвшинбаяр аварга билээ. Энэ хүний ял, гавьяа хоёрыг яг ижил тэнцүүхэн үнэлж, цэгнэх ёстой болов уу. Түүний үйлдсэн жигшүүрт хэргийг сөхөх гэсэнгүй. Харин дэлхийн жүдогийн түүхэнд гаргасан, үзүүлсэн амжилт нь Монгол тамирчны гайхамшигтай, бахархал мөнөөс мөн. Олимпын наадмын алт, мөнгөн медаль, дэлхийн аваргын хүрэл медалийг хүссэн тамирчин хүртээд байдаг юм биш. Н.Түвшинбаяр аварга -100 кг-ын жинд Бээжин, Лондонгийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бол “Будадешт-2017” ДАШТ-д жин өгсөн, дээд жиндээ +100 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн. Хоёр өөр жинд олимп, дэлхийгээс медаль хүртсэн тамирчин ховор.
.jpg)
Монголчуудын 44 жил хүлээсэн олимпын алтан медалийг Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, МУГТ боксчин Энхбатын Бадар-Ууган нар “Ихэрлүүлэн” Бээжингийн олимпоос авчирсан. Н.Түвшинбаярыг олимпын аварга болчихно гэж хэн ч төсөөлөөгүй. Тэрбээр Афины олимпын аварга, 2003, 2005 оны дэлхийн аварга. “Чингис Трофи” шагналын эзэн Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг давхар хамах мэхээр нэг минут 26 секундийн хугацаанд цэвэр буулган, Японы жүдо бөх сонирхогчдыг “Шоконд” оруулж, Бээжингийн олимпод том сенсаци дэгдээсэн билээ.
Олимпын аваргын төлөө Казахстаны бөх Асхат Зиткиевичтэй хамаг хүчээ шавхан барилдсан. Монгол хүн бүхэн тэр барилдааныг амьсгал түгжин, анхаарлаа хандуулан үзсэн билээ. Хожим Н.Түвшинбаяр аварга тэр барилдааны талаар ярихдаа “Цаг дуусах мөчид ялалт авсан гэдэгтэй нэг л итгэж өгөхгүй байсан. Юу болоод өнгөрчихвөө гэмээр л байлаа. Дэвжээнээс хэрхэн яаж бууснаа ч мэдээгүй. Дараа нь бичлэг үзээд мэдсэн. Ёстой хөл газар хүрэхгүй хагартлаа баярласан. Медалийн тавцанд гарч алтан медалиа зүүгээд, төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлсний дараа л сэтгэл амарсан даа” хэмээн ярьж байв.
.jpg)
Бээжингийн олимпын дараагаас эхлэн Японы жүдогийн мэргэжилтэн багш, дасгалжуулагчид удаа дараа “IJF” Олон улсын жүдо бөхийн холбоонд гомдол хүсэлт гарган байж жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тэд хамгийн түрүүнд Монгол бөхчүүдийн гол төлөв хийдэг давхар хамах, гар ачих, тавхайлдах, тойгдох, хонгодох, тахимдах, суйлах, өмсөх зэрэг мэхийг хориглохыг хүсэж байлаа. Энэ бүхэн мэдээж Японы алдарт бөх “Амьд домог” болсон Кейжи Сүзүкиг олимпын наадам дээр Н.Түвшинбаяр аварга давхар хамах мэхээр цэвэр ялсантай холбоотой байсан юм.
Ер нь тэр үед Монголын жүдочдын хийдэг үндэсний бөхийн мэхийг Европын жүдочид сайн эзэмшсэн болохоор Японы жүдочид олимп, дэлхийн аваргын тэмцээнд төдийлөн амжилт гаргаж чадахгүй болсон байв. Харин сонгодог жүдо хэмээх шинэ дүрмээр барилдах болсоноос хойш Япон бөхчүүдийн ноёрхол эргэн сэргэсэн гэж хэлж болно.

Монгол жүдочдын хийдэг үндэсний бөхийн хөл мэхүүдийг хориглосон хэдий ч манай бөхчүүд тив, дэлхийд амжилт гаргаж л байгаа. Жүдо бөхийн дүрмийг өөрчлөн, шинэчлэх шалтгаан болсон Н.Түвшинбаяр аварга 2008 оны долдугаар сарын 1-ний улс төрийн зөрчилдөөний “Хар өдөр”-ийг олимпын аваргын алтан медалиар цайруулсан. Монголчуудын эв нэгдэл, үндэсний ухамсарыг сэргээсэн. Тийм болохоор Н.Түвшинбаяр аваргын амжилт, ялалтыг хэзээ ч бид үгүйсгэн, мартаж болохгүй.
| ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛЬ ХЯМДХАН ОЛДООГҮЙ |
|
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |