“Тэд минь жаахан байгаа шүү дээ. Өнгөрсөн жил манай багийнхан “Улаанбаатар лиг”-ийн шилдэг наймд шалгарсан ч харамсалтайгаар хожигдсон. Хүүхдүүд минь уйлаад л заалнаас гарч байлаа. Тэр хожигдол дахиад илүү хичээх урам өгсөн байх. Бид энэ жил аваргын цомтой гэртээ ирсэн. Өнгөрсөн жил уйлаад гарч байсан хүүхдүүдээ энэ жил аварга болоод баярлаж байхыг хараад тэсэлгүй уйлчихсан юм аа. Дуртай спортоороо амжилт гаргаад баярлаж, омогшиж, нэгнийхээ төлөө алга ташиж байгаа нь л ухаан сууж, миний заасан зүйлсийг сурсан гэсэн үг. “One dream 62” багийнхан ирээдүйд шилдэг тамирчин болохгүй байсан ч ёс зүйтэй хүн байгаасай гэж хүсдэг” хэмээх залуухан багш, дасгалжуулагчийг Б.Нэргүйбаатар гэдэг. Түүний дасгалжуулсан Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн бага насны шигшээ баг “Улаанбаатар лиг”-ийн аварга болсон юм. Тус тэмцээнд нийт есөн дүүргийн 96 сургуулийн шигшээ баг буюу 1150 тамирчин өрсөлджээ.
.jpg)
“Дамжуулаарай, эсрэг багийнхаа тамирчныг харж тогло, гүйгээрэй, гүйгээрэй” гэх хоолой спорт заалнаас бөмбөг залах чимээтэй хоршиж сонсогдоно. Улирлын амралт нь эхэлсэн ч “One dream 62” багийнхан бэлтгэлээ хийгээд тун завгүй. Заал доргитол гүйх тэднийг түр амрахад нь бид ярилцсан юм.
Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт 3-6 дугаар ангийн 15 хүүхэд харьяалагддаг. Хамтдаа хоёр жил бэлтгэл хийж байгаа бөгөөд анги ахих тусам илүү туршлагажиж, шинэ гишүүддээ өөрсдийн чаддаг зүйлээ зааж өгдөг гэнэ. Багш, дасгалжуулагч Б.Нэргүйбаатар багаасаа сагсан бөмбөгт дуртай байсан нь энэхүү мэргэжлийг сонгоход нөлөөлжээ. Дасгалжуулж, бэлтгэсэн хүүхдүүд нь дүүрэг, сургууль бүрийн шилдэг багуудтай өрсөлдөж, аварга болсонд тэрбээр тун сэтгэл хангалуун байгаа аж. “Тэдэнд сурах, сайн хийх эрмүүн их эрмэлзэл, зорилго бий. Тэмцээний үеэр хүүхдүүдийнхээ нэгнийгээ мэдэрч, ойлгож, миний зааврыг санаж яг мэргэжлийн тамирчид шиг тоглож байхыг нь хараад бахарсан. Баг гэдэг ганцаараа зүтгэдэггүй, хэн гарч оноо авах нь чухал биш. Багтаа оноо авах арга замыг мэддэг байх хэрэгтэй. Тэдэндээ үүнийг л зааж сургахыг хичээж байна даа” гэсэн юм.
Б.Нэргүйбаатар багшийн сагсан бөмбөгийн бэлтгэл хүүхдүүдийн чөлөөтэй гүйж, бөмбөгөө алдахгүй залахаас эхэлдэг. Зөвхөн цагаригт бөмбөг оруулж сурснаар тамирчин болохгүй учир хамгаалалт, хууралтын аргыг түлхүү заадаг аж. “Өөрийгөө сайн дасгалжуулагч болсон гэж боддоггүй учраас багийнхаа хүүхдүүдийн замыг сайн засаж байна гэж хэлж чадахгүй ээ. Багийнхандаа ёс зүйтэй хүн, тамирчин байхыг л зааж, үлгэрлэхийг хичээдэг. Харин илүү их зүйл зааж өгөхийн тулд МСБХ-оос зарласан С зэрэглэлийн дасгалжуулагчийн үнэмлэх олгох сургалтад сууж, амжилттай төгссөн. Шавь нарийгаа шилдэг тамирчдаас үлгэр дуурайлал авч, тууштай хичээгээсэй гэж хүсдэг” гэв. Тэдний бэлтгэл үргэлжилж хүүхдүүд гурваараа баг болж дамжуулалт, шидэлтийн дасгал хийж эхэллээ. Хүүхдэд зааварчилгаа өгснийхөө дараа тэрбээр “Нас нь бага байгаа учраас сагсан бөмбөгөөс халширтал нь бэлдэж, залхаахыг хүсдэггүй. Бага багаар л зааж сургаж байна. Тэдэнд цаг хугацаа, туулах ёстой урт зам бий” гэв.
.jpg)
Биднийг ийн ярилцах хооронд хүүхдүүдийг багт хувааж, бөмбөгөө амжилттай шидсэн найзыгаа хараад алга ташиж, урамшуулах хүү нүдэнд туссан юм. Түүнийг А.Тэнгэр гэдэг “One dream 62” багийн ахлагч, дасгалжуулагчийнхаа баруун гар. Даруухан инээсэн дөлгөөн яриатай тэрбээр “Манай баг “Улаанбаатар лиг”-ийн аварга болоход үнэхээр сайхан санагдсан. Өнгөрсөн жил хожигдчихоод харьж байхдаа “Дараа жил заавал медаль авна” гэж бодож байсан юм. Зорилгодоо хүрсэн. Аваргын төлөөх тэмцээн үнэхээр хэцүү, хүчтэй өрсөлдөгч олон байсан. Гэхдээ манай багийнхан нэгэнтэйгээ сайн зохицож тоглосон. Найзуудыгаа удирдан чиглүүлж, дасгалыг нь хийлгэх миний үүрэг. Би том болоод NBA-д тоглодог мундаг тамирчин болно” хэмээсэн юм. Түүнийг бидэнд ярилцлага өгөхөд багийнх нь гишүүд ард нь чимээгүйхэн сонсож, суусан нь А.Тэнгэрийг хэр сайн багийн ахлагч вэ гэдгийг батлан харуулж байлаа.
.jpg)
Уулзахгүй хэдхэн хоноход л нэгнийгээ саначихдаг тэд нэг багийнхан. Хамгийн жаахан хоёр гишүүнээ дундаа оруулаад эрхлүүлчихдэг, сайн ах нар. Өнөөх хоёр нь хөтлөлцөөд алхахдаа нэгэндээ сурсан зүйлсээ зааж, хамтдаа тэмцээнд оролцож, амжилт гаргахыг мөрөөднө. Багийнхнаасаа түр холдож зогссон багш нь “Манай багийнхан их хөгжилтэй. Заримдаа шинэ гишүүн элсүүлэх гээд хоёрдугаар ангийн сурагчдыг бэлтгэл дээрээ авчирдаг юм. Тэгэхээр “Манай шигшээ багт орох гэж байгаа юм уу” гээд хөөрцгөөнө. “Та хэдийг анги дэвшээд өөр багт орохоор та нарын гаргасан амжилтыг хадгалах шинэ хүн бэлдэх хэрэгтэй шүү дээ” гэхээр “Тэгвэл бид нар бэлтгэл хангагч нь болоод дасгалжуулах уу” гэдэг. Багаасаа гарах, нэгнээсээ холдох дургүй хэрэг л дээ” гэв.
.jpg)
Тэдний багт “Улаанбаатар лиг”-ийн MVP тамирчнаар шалгарсан чадварлаг нэгэн бий. “One dream 62” багийн гишүүн А.Ангараг одоо тавдугаар анги бөгөөд найзуудтайгаа хамтдаа тоглож, ялж, ялагддаг нь түүний хувьд сагсан бөмбөгийн хамгийн гоё мөч нь гэнэ. “MVP тамирчнаар шалгарах ёстой гоё байсан. Багш, гэр бүл, багийнхан минь бүгд надад баяр хүргэсэн. Сагсан бөмбөгийг найзуудтайгаа хамт тоглох хамгийн сайхан. Багш минь намайг хараад "Чамд чадвар байна манай багт ороорой" гэж хэлснээр "One dream 62" багт орж байсан. Би “Эрдэнэт Майнерс” багийн гишүүн Г.Ган-Эрдэнэ ахтай хамт бэлтгэл хийж үзэхийг хүсдэг. Түүн шиг мундаг тамирчин болно” гэв.
.jpg)
Багаа ялалтад хөтлөхийн тулд тэд хамтдаа хичээдэг учраас талбай дээр тоглож байгаа хөвгүүдэд хувиа бодсон санаа төрдөггүй. Талбай дээр тав нь тоглож байгаа ч тэднийг дэмжиж байгаа багийнхан, дасгалжуулагч нь хамтдаа харамсаж, омогшиж суудаг. “Цагаан зураасны ард зогсож байгаа дасгалжуулагч сэтгэл зүйгээрээ хүүхдүүдтэй хамт тоглочихдог. Оноо авахад нь баярлана, алдахад нь дагаад сэтгэлээр унана. “Улаанбаатар лиг”-ийн үеэр хүүхдүүдээ нэг сэтгэлтэй, нэг баг болж байгааг нь мэдэрсэн. Сэлгээнд суугаад хамтдаа тоглолт үзэж байгаа хүүхдүүд маань “Багшаа саяны дамжуулалт ямар гоё байв аа, одоо сэлгээ хийгээд түүнийг оруулчихвал бид илүү сайн тоглох юм байна. Ямар амархан бөмбөг алдчихав” гээд хамт төлөвлөгөө боловсруулж суусан. Талбай дээр гарсан нь багийнхыгаа уур амьсгал, тоглолтын төлөвлөгөөг хоорондоо ярилцаж амжаагүй хэр нь мэдэрч байсан. Тэгж мэдэрч, нэгнийгээ ойлгож тоглож байгааг багш, дасгалжуулагчийнх нь хувиар харах ямар сайхан байсан гэж санана. “One dream 62” багт оролцох олон тэмцээн, явах урт зам бий. Тэднийгээ ялалтад хөтлөхийн тулд илүү хичээх болно” хэмээн Б.Нэргүйбаатар багш хэлсэн юм.
| Б.НЭРГҮЙБААТАР: ӨНГӨРСӨН ЖИЛ ХОЖИГДООД УЙЛЖ БАЙСАН СУРАГЧДАА “УЛААНБААТАР ЛИГ”-ИЙН АВАРГА БОЛОХЫГ НЬ ХАРААД ТЭСЭЛГҮЙ УЙЛЧИХСАН |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |