• Өнөөдөр 2025-02-25

Азийн цомд өрсөлдөх сагсчид энэ сарын 24-ний өдрөөс Хятадад бэлтгэл хийнэ

2023-07-20,   371

             “FIBA women’s Asia Cup”-ийн  “B” дивизонд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг бэлтгэлээ “Уран ган” бэлтгэлийн төвд хийлээ. Сагсан бөмбөгийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын13-19-ний өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болно. Манай улс Малайз, Иран, Индонез улсуудтай “А” хэсэгт орсон. Харин “B” хэсэгт Казахстан, Йордан, Тайланд, Шри-Ланк улсууд өрсөлдөх юм.

              Үндэсний эмэгтэй шигшээ баг долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын шигшээ багийн бэлтгэлийн баазад долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Манай эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч М.Амаржаргал, туслах дасгалжуулагчаар Б.Алтанзаяа, Г.Ундрах, З.Цолмон, хөдөлгөөн засалчаар Б.Тамир ажиллаж байна.

 


Азийн цомд өрсөлдөх сагсчид энэ сарын 24-ний өдрөөс Хятадад бэлтгэл хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188