Жюү жицү бөхийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр өчигдөр үргэлжлэн явагдсан. Өчигдөр байлдааны самбын бөхийн отгон дэлхийн аварга, холимог тулааны тамирчин Гантөмөрийн Баяндүүрэн 62 кг-ын жинд өрсөлдөв.
Дорнод аймгийн харьяат Г.Баяндүүрэн хэдийгээр тэмцээнээ дуусгасан ч 2016 онд тэрбээр “Garuda BJJ & MMA” академид жюү жицүгийн спортоор хичээллэн дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, улсын аваргад гурван удаа түрүүлсэн тамирчин.
Холимог тулаанаар ч давхар хүч үздэг Г.Баяндүүрэн байлдааны самбоор 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон ДАШТ-д 57 кг-д хүрэл медалиар энгэрээ мялааж байсан бол өнгөрсөн жил Бишкект 58 кг-ын жинд алтан медаль хүртэж Монголын байлдааны самбын түүхэнд гурав дахь дэлхийн аварга болсон юм.
Дэлхийн аварга Б.Баяндүүрэн жюү жицүгээр өрсөлдөв |
|
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
2025-05-03 21:53:23
2025-05-03 21:44:02
2025-05-03 21:05:10
2025-05-03 20:55:31
2025-05-03 19:14:35
2025-05-03 19:03:08
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |