“Гэгээ” дунд сургуулийн шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо. Байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус сургуулийн 60 гаруй сурагч энэ тэмцээнд оролцсон нь шатрын спорт тус сургуульд хэр эрчимтэй хөгжиж байгааг харуулах чухал үзүүлэлт байв.
Тэмцээнд бага ангийн хүүхдүүд маш идэвхитэй оролцсон нь цаашид энэ төрлийн спортоор том амжилт гаргах хөрс суурь бүрэлдэж байгаагийн илрэл байлаа. Тухайлбал зөвхөн 1-ийн “В” ангиас долоон хүүхэд энэ тэмцээнд оролцож 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ. Сургуулийн зүгээс тусгай шатрын кабинет байгуулж мэргэжлийн багш ФИДЕ мастер Ч.Мөнхбатыг урьж ажиллуулсан нь богино хугацаанд олон хүүхдийг хамран сургах таатай нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус сургуулийн тэмцээн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагналтай дөхөж очихуйц шагнал урамшууллаар байлсан нь бяцхан шатарчид болон нийт эцэг эхчүүдийн урмыг ихэд сэргээсэн зүйл байв. Ирэх жил “Гэгэээ” сургууль энэ тэмцээний цар хүрээ хязгаарыг өргөтгөн Улаанбаатар хотын хэмжээнд нээлттэй хэлбэрээр жил болгон зохион байгуулахаар шийдсэн байна.
| “Гэгээ” дунд сургуулийн шатрын тэмцээн болов |
|
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
Азийн аваргаас “Борнуур” дэвжээ 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ
2026-06-29 00:00:00
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |