Дэлхийн цомын тэмцээнд Монголын эмэгтэй бөхчүүд Япон Улсын хүчирхэг багтай 5:5-аар тэнцэж онооны чанараар ялалт байгуулжээ. Бүсгүйчүүд маань "А" хэсгийн сүүлийн барилдаанаа Украины багтай хийх юм байна. Дэлхийн цомын 50 кг-ын жинд Ханано Сакүрай, Д.Отгонжаргалтай 3:3-аар тэнцэж, сүүлийн оноогоор Д.Отгонжаргал ялалт авчээ. Харин 53 кг-д Рино Катаока 5:1-ээр Г.Отгонжаргалыг ялж багийн ялалтын харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн байна.
Улмаар 55 кг-д Моэ Киёока 6:4-өөр Б.Болортуяа ялж, 2:1-ээр япончууд тэргүүлж эхэлсэн байна. Түүний дараа 57 кг-д Рүка Натами 3:1-ээр Б.Эрдэнэсувдыг ялж японы баг 3:1-ээр тэргүүлсэн хэвээр байв. Химэка Тохүхара 57 кг-д Э.Даваачимэгийг 5:3-аар хожиж, багийн ялалтын харьцааг 4:1 болгон холдуулжээ.
Харин 62 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэд, Юи Саканог 7:5-аар ялж багийн ялалтыг 4:2 болгож, түүний дараа 65 кг-д П.Орхон, Мию Имайг 9:4-өөр буулган авч багийн ялалтын харьцааг 4:3 болгон ойртуулсан байна. Үүний дараа Ө.Пүрэвсүрэн 68 кг-ын жинд Күми Кобаяшиг цэвэр дарж, багийн ялалтыг 4:4 болгон тэнцүүлжээ.
Харин 72 кг-д Юүка Фүжикүра барилдах байсан. Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй учир ялалт авч манай улсын баг 4:5-аар тэргүүлж эхэлжээ. Түүний дараа 76 кг-д Нодока Ямамото, О.Бурмаа 2:0-ээр ялж багийн ялалтыг 5:5 болгон тэнцүүлсэн боловч онооны чанараар манай эмэгтэй баг ялалтыг авч чаджээ.
| Эмэгтэй бөхчүүд японы хүчирхэг багийг ялжээ |
|
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
Азийн аваргаас “Борнуур” дэвжээ 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ
2026-06-29 00:00:00
Төрийн нарийн дарга Л.Мөнхтүшиг Хорват Улсад томилолтоор ажиллаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |