Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Батсайхан АНУ-д очжээ. Түүнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Дэлхийн цомд оролцох манай бөхчүүдийн эхний хэсэг өчигдөр ниссэн. Тэмцээндээ амжиж оролцож чадах болов уу?
-Монголоос бусад улсын баг, тамирчид хоёр долоо хоногийн өмнө ирээд цагийн зөрүүгээ гаргаж бэлтгэлээ хийж байна. Харин манай бөхчүүдийн виз энэ сарын 8-ны өдрийн 13.00 цагт гарсан байна. Одоо амжиж ирэх ямар ч боломж харагдахгүй байгаа. Энэ визний асуудлыг хоёр сарын өмнө л шийдсэн байх ёстой. Гадаад харилцааны яамаар хөөцөлдүүлээд аль эрт визинд орж болох байсан. Энэ цэвэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын хийх ажил.
Үндэсний шигшээ багийн тамирчид визээ аваад ирж амжсангүй. Манай чөлөөт бөхийн холбооны ажилдаа хандах хандлага, зохион байгуулалт муугаас ийм асуудал үүсэж олон тамирчин, дасгалжуулагч амжилт, хөрөнгө мөнгөөрөө хохирлоо. Уг нь хоёр сарын өмнөөс л дэлхийн цомд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай мэдсэн шүү дээ.
-Та АНУ-д юу хийж байна вэ?
-Багууд ирнэ гээд чадах чинээгээрээ бэлтгэл хийх, байрлах газар зохицуулаад хүлээгээд амжилтанд хүрсэнгүй. Эрэгтэй тамирчдын дутууг энд ажиллаж амьдарч байгаа тамирчдаасаа нөхөх болно. Харин эмэгтэй багийн 50, 55, 57 кг-д барилдах бөх байхгүй. Монголоос 59 кг-д Даваачимэг, 62 кг-д Цэрэнчимэд, 65 кг-д П.Орхон, 68 кг-д Пүрэвсүрэн, 72 кг-д Цэгмид, 76 кг-д О.Бурмаа нар барилдах болов уу.
Эрэгтэй багийн 57, 61, 65, 125 кг-ын жинд барилдах бөх алга байна. Харин 70, 79, 86 кг-ын жинд АНУ-д байгаа тамирчдаас нөхөж оруулах нэг боломж бий. Монголоос 74 кг-д З.Сумьяа, 92 кг-д Батзул нар ирж магадгүй. Монголоос ирж байгаа 12 тамирчин хоолны мөнгөгүй ирж байгаа сурагтай. Тэдэнд 80 ам.доллар 20 евро өгсөн гэсэн. Ирж байгаа 12 хүнийг энэ бага мөнгөөр яаж болго гэж байгаа юм бол гээд л гайхаад сууж байна.
-Та МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, асуудлыг шийдэх эрх мэдэл танд байхгүй юу?
-Миний хувьд чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон ч ямар ч эрх мэдэл, шийдвэр алга. Нарийн бичиг ганцаараа тамга тэмдэгтэй бүгдийг ганцаараа шийдэж байгаа.
МЧБХ-ныхон Удирдах зөвлөлийн хурлаа хийхгүй олон сар боллоо. Хөрөнгө мөнгөө босгоод ажлаа хийе гээд төлөвлөгөө гаргаад ирэхээр дэмжих хүн байхгүй. Мөнгө өгөх хүнгүй. Тэгээд ажлаа хийж байгаа нь нэг иймэрхүү, хэлээд ч үг авахгүй. Миний бие бөхийн чөлөөт барилдааныг Монгол Улсад хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Чөлөөт бөхийнхөндөө зориулж 3.5 тэрбум төгрөгөөр “Champs camp”-ийг бүтээн байгууллаа. Манайхнаас нэг ч цугларалтад гарсангүй. Харин жүдо бөхийн холбоо олимпын бэлтгэлээ манай дээр хийж ямар амжилт үзүүлсэнийг та бүгд мэдэж байгаа байх.
Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэдэг хүн л бүх асуудлыг шийдэж явж байгаа. Намайг санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч гэсэн хэрнээ данс тооцоо бүх юманд оролцуулахгүй юм. Өмнөх холбоо 455 сая төгрөгийн өртэй байсан. Одоо өр нь нэмэгдээд хэд болж байгаа юм бүү мэд. Ямар ч мэдээлэл алга. Саяхан “U23” хүртэлх насны дэлхийн аваргын виз бас л хоцорч хэдэн тамирчин дасгалжуулагч нь хохироод л үлдсэн. Таг чиг дүлий оргиод л яваад байгаа. Яг үнэндээ ямар санаа зорилго байгааг нь ойлгох ухаан хүрэхгүй байна. Хөрөнгө мөнгө босгоё гээд би эхний ээлжинд 30 сая төгрөг хүртэл өглөө. П.Гансүх бас 30 сая төгрөг гаргалаа. Дахиад ч гаргая гэсэн бодол байдаг. Дэмжих хүн хөгжлийн бодлого яриад хамтраад хөрөнгө босгоод явах хүн удирдах зөвлөлийн 27 гишүүнээс гарч ирэхгүй байна.
Үнэндээ энэ холбоо шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн удирдах зөвлөлд орсон төдий л байна. Бусад нь өмнөх холбоонд байсан хүмүүс. Одоо ажил хийж чадахгүй хүмүүс ажлаа өгөөд явах хэрэгтэй. Чадах залуучууд дүүрэн байна. Чадахгүй байж юундаа сандал ширээтэй зууралдаад яваад байдаг юм.
| Н.Батсайхан: Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга П.Буяндэлгэрийн хариуцлагагүй байдлаас болж олон тамирчин хохирч байна |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |