Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны өмнөх улирлын шигшээ тоглолтуудад “Лос-Анжелес Лейкерс” баг тэргүүлж, 17 дахь аваргын цомоо өргөсөн. Тэд ийнхүү 17 аваргын цом өргөснөөрөө “Бостон Селтикс” багтай тэнцсэн юм. Леброн Жеймс, Энтони Дэвис зэрэг чадварлаг тоглогчидтой туршлагатай тоглогчдыг элсүүлж, шинэ шилдэг залуусаар багаа бүрдүүлсэн нь ийн амжилтын замд хөтөлжээ. Харин АҮСБХ-ы 74 жилийн түүхэнд чадварлаг, сайн бүрэлдэхүүнтэй байсан ч аваргын цомыг өргөж чадалгүй ялагдал хүлээсэн харамсалтай тохиолдол маш олон бий. Тэр дундаа бусдаасаа илүү аваргын цом өргөх магадлалтай байсан шилдэг 10 багийг танилцуулж байна.
10.2000-2001 оны улирлын “Сан-Антонио Спөрс” баг
.jpg)
Улирлынхаа тоглолтуудаас 58 хожил байгуулж гарч ирсэн ч, бүсийнхээ шигшээ тоглолтод өмнөх улирлын аварга “Лос-Анжелес Лейкерс” багт 4-0 харьцаатайгаар шүүрдүүлсэн. Бүрэлдэхүүнээ чадварлаг тоглогчдоор сэлгэсэн ч багийн лидер Дэвид Робинсон хэдий нь 35 нас хүрсэн нь эсрэг багийн Шакил О’Нил, Коби Брайант нарын гоц авьяастай хэмээн үнэлэгдээд байсан залуусын эсрэг хурд, хүчний тэмцэлд ялагдсанаар аваргын цомгүй гэртээ харих болсон. Жилийн жилд хамгаалалтаараа алдартай “Спөрс” тухайн улиралд бөмбөг таслалтаараа тэргүүлсэн ч багийн нийт тоглогчдын оновчтой шидэлтийн хувь нь муу байснаар ялагдахад хүрчээ.
9.2003-2004 оны улирлын “Сан-Антонио Спөрс” баг
.jpg)
Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили нарын хүчирхэг гурвал үүсгэж, шинэ шилдгүүдээр цусаа сэлбэсэн 2003-2004 оны “Спөрс” баг хуучны өрсөлдөгч “Лос-Анжелес Лейкерс” багт дахин 4-2 харьцаатайгаар хожигдсон юм. Эсрэг талд нь тухайн үеийн лигийг ноёрхож байсан Шакил О’Нил, Коби Брайантын хослолоос гадна, сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн Карл Мэлоун, Гэри Пэйтон зэрэг оргил үедээ лигийг шилдгүүдийн нэг байсан хоёр туршлагатай тоглогчийн багтаа элсүүлээд байлаа. “Спөрс” багийн өмнөх багийн лидер Дэвид Робинсон хэдий зодог тайлсан ч, тухайн улирлын бүрэлдэхүүнд байсан шилдэг залуучууд зан, харилцааны асуудалтай байж, хоорондоо маргалдсан нь гэртээ харихад хүргэсэн юм.
8.1996-1997 оны улирлын “Юта Жазз” баг
.jpg)
Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хослолуудын нэг болох Карл Мэлоун, Жон Стоктон нар нь хэзээ ч аваргын цом өргөж чадаагүй нь тэдний нэр хүндийг доош татдаг. Байрлал бүрдээ бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хоёр тоглогчийн аваргын цом өргөх мөрөөдөл нь аваргын цомын төлөөх тоглолтод сагсан бөмбөгийн амьд бурхан хэмээдэг Майкл Жорданаар удирдуулсан “Чикаго Буллс” багт 4-2 харьцаатайгаар хожигдсоноор дуусгавар болсон юм. Майкл Жордан тухайн аваргын төлөөс тоглолтуудад бусад аваргын төлөө тоглосноосоо илүүтэй сайнаараа тоглосон байдаг.
7.2011-2012 оны улирлын “Чикаго Буллс” баг
.jpg)
Өмнөх улирлын “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн Деррик Роуз болон будагтай талбайн хамгаалалтаараа шилдэг бүрэлдэхүүнтэй уг хамгийн эхний шигшээ тоглолтдоо ялагдал хүлээсэн билээ. 2008 оны драфтын тэргүүнээр сонгогдсон анхны холбон тоглогч, хамгийн залуудаа “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” зэрэг шагналыг эзэн болж түүхэнд нэрээ үлдээгээд байсан багийн лидер Деррик Роуз улирлын сүүлчийн тоглолтуудад томоохон бэртэл авснаар жил гаруйн хугацаанд талбай дээр гараагүй юм. Харин тухайн улирлын Деррик Роузгүй “Чикаго Буллс” баг шигшээгийн эхний тоглолтдоо ялагджээ.
6.1993-1994 оны улирлын “Сиэтл Супер-Соникс” баг
.jpg)
Улирлын тоглолтуудаасаа 63 хожил авсан “Супер-Соникс” баг шигшээгийн эхний тохиролдоо “Денвер Наггетс” багтай таарч, 4-2 харьцаатайгаар хожигдсон юм. Шигшээ тоглолтууд эхлэхээс өмнөх таамагт аваргын цомын төлөөх хүчтэй өрсөлдөгч нарын нэг хэмээж байлаа. Үүний дараагаар тус багийн удирдлагуудын зүгээс багийн ахлах дасгалжуулагч Жорж Карлыг буруутай гэж үзэн ажлаас нь халсан юм.
5.2012-2013 оны улирлын “Оклахома Сити Тандер” баг
.jpg)
Өнөөгийн АҮСБХ-ны хамгийн шилдгүүдийн нэг болох Кевин Дюрант, Рассел Уэстбрук, Жеймс Харден болон бүх хамгаалалтын багт нэрлэгдээд байсан Серж Ибака нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэй энэ баг тухайн улиралдаа 60 хожил авсан юм. Гэвч улирлын тоглолтуудаа хүчирхэг байсан уг баг шигшээгийн тоглолтуудад хангалтгүй тоглосноор хоёрдугаар шатанд “Мемфис Гриззлис” багт 4-1 харьцаагаар хожигдсон билээ.
4.2008-2009 оны улирлын “Кливленд Кавальерс” баг
.jpg)
Тухайн үеийн багийн лидер Леброн Жеймс хоёр дахь “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртээд байсан ч аваргын цом өргөхөд хангалттай байгаагүй. Улирлын тоглолтуудаасаа 66 хожил байгуулж, багийн лидер Леброн хэдий сайн тоглолтоо үзүүлсэн ч багийн туслах үүргийн тоглогчид хангалтгүй байснаар бүсийнхээ аваргын төлөөх тоглолтод “Орландо Мэжик” багт 4-2 харьцаатайгаар хожигдсон билээ.
3.2015-2016 оны улирлын “Голден Стэйт Уорриорс” баг
.jpg)
Тухайн улирлын “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” Стэфэн Көрригөөр удирдуулсан “Уорриорс” улиралдаа 73 хожил авч, түүхэн амжилтыг эвдэж, сагсан бөмбөгийн үзэгчдийг гайхшруулсан ч, “Кливленд Кавальерс” багт аваргын төлөөх тоглолтын эцсийн мөчид 4-3 харьцаатайгаар хожигдсон билээ. Багийн лидер Стэфэн Көрри болон Клэй Томпсон, Дрэймонд Грийн гэх чадварлаг гурван тоглогчийн гурвал бүрдүүлсэн ч аварга шийдвэрлэх долоо дахь тоглолтдоо эсрэг багийн Кайри Өрвингийн эцсийн минут дахь хожлын шидэлтийг хамгаалж чадаагүй тэд гурван тоглолт дараалан ялагдал хүлээснээр гар хоосон буцсан юм.
2.1971-1772 оны улирлын “Милоуки Бакс” баг
.jpg)
Түүхэн дэх хамгийн шилдгүүд болох Карим Абдул-Жаббар болон Оскар Робертсон нарын хослол тухайн цаг үедээ хамгийн алдартай болоод байсан аж. Улирлын тоглолтуудаасаа 63 хожил байгуулж, хамгаалалт, довтолгоогоороо лигийг тэргүүлсэн тэдний амжилт бүсийн аваргын төлөөх тоглолтод “Лос-Анжелес Лейкерс” багийн эсрэг 4-2 харьцаатайгаар ялагдал хүлээснээр өндөрлөсөн юм. Өнөөг хүртэл сая сая сагсан бөмбөгийн дэмжигчид уг багийг аварга болж чадаагүй “Хамгийн азгүй баг” хэмээсээр иржээ.
1.2015-2016 оны улирлын “Сан-Антонио Спөрс” баг
.jpg)
Бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэгддэг Грег Поповичийн удирлага дор Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили гэх туршлагатай гурвал төдийгүй 2013-2014 оны “Финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал, “Улирлын хамгийн шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналыг хүртээд байсан Кавай Леонард, чадварлаг шидэгч Дэни Грийн болон бусад шилдэг залуусыг цуглуулсан уг баг шигшээгийн хоёрдугаар шатандаа “Оклахома Сити Тандер” багтай учраа таарч, 4-2 харьцаатайгаар хожигдсон юм. Үүний дараагаар багийн шилдэг тоглогчид зодог тайлж, бусад баг руу явснаар бүх цаг үеийн шилдгүүдийн нэг “Сан-Антонио Спөрс” баг өнөөг хүртэл аваргын цомын төлөө хүч үзэх бүрэлдэхүүнтэй болж чадалгүй явсаар иржээ.
| Аваргын цом өргөж чадаагүй шилдэг 10 баг |
|
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
Б.ДАШПҮРЭВ: Наймдугаар сарын 15-аас шатахууны хязгаарлалт хэвийн болно
2026-08-12 17:14:03
Ш.Отгонжаргал Францын Засгийн газрын “Эрдмийн гавьяаны III зэргийн одон” хүртжээ
2026-08-12 16:13:27
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 15:53:17
З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзав
2026-08-12 15:47:52
2026-08-12 15:31:33
Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2026-08-12 15:07:36
Ч.НОМИН: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлтэй боллоо
2026-08-12 14:38:34
Р.НЯМДАВАА: Дэлхийн зарим улс оронд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн
2026-08-12 13:59:49
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд 56 мянга гаруй хүүхдийн хүсэлт иржээ
2026-08-12 09:44:27
АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-д зочиллоо
2026-08-12 09:39:49
Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-12 09:24:58
“COP17” бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-12 09:15:59
Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв
2026-08-12 09:02:16
Солонгосын Үндэсний спортын их сургуулийн төлөөлөгчид ирлээ
2026-08-12 08:38:42
Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт эхэллээ
2026-08-12 08:25:11
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |