• Өнөөдөр 2024-05-05

Ферсона өнөө цагийн зөгнөл

2022-02-19,   415

                                                                                                                                      Ферсона өнөө цагийн зөгнөл                                                                                 
 
1..Эртний бүх домгууд бурхад бүгдийг бүтээсэн гэх. Бүтээлч бурхдын сайн үйлээр цаг хугацаа хийгээд амьдрал ,домог эхэлсэн гэх. Уран сайхан олон “таамаглал” буй. Тэдний нэгээр бүтээгдсэн ферсона кино. Цаг хугацааг өнгөрсөн, одоо,ирээдүй гэж гурав хуваадаг. Түүндээ адилхан өнгөрснийг өөрийнхөө цаг үед шинэлэг болгож бүтээгээд, ирээдүйгээ зөгнөсөн кино бол яахын араггүй  мөн.
 
Дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг бүтээсэн гэх Библи номыг өөрийн эрхгүй санагдуулам. Ферсона киноны эхлэл. Амьтны амь хэрцгийгээр хөнөөн цусыг нь гоожуулна.Тэгээд ч үл барам амьд хүний гарыг хадаасаар нэвтлэн буй нь "Хуучин гэрээ"-г санагдуулам. Есүс хэрхэн үхдэгийг хүн бүр мэдэх учир ингээд орхъя. Харин энэ үзэгдэл нь киноны гол санаатай ямар холбоотой юм бол гэх томоос том асуултын тэмдэг болж байна.Үүнийг өөрийн бодлоор тайлбарлахыг хичээе.  Киноны үл явдал эхэлнэ. эмнэлгийн ноорогт бололтой, унжигар ирүүдтэй өвгөн эмгэн хоёр эгц дээш харан  хэвтэнэ. Камер иргэн дахин тусахад өсвөр насны нэгэн охин босон хананд харж өөрийн зургийг дараалуулан гараа солих үзэгдлийг үзсэн хүн бүр зөгнөлт кино байна хэмээн бодож магад, үгүй ч магад. Би лав тэгж бодож байлаа. Ер нь зөгнөл гэж юу вэ. Гэдэг асуултад хүн бүр л өөр өөрийнхөө үгээр тайлбарлах биз. Маргаашийг харах нөгөөдрийг харах,ирээдүйг харах, гэх мэт хариулна. Гэтэл зөгнөл хэр үнэний ортой вэ?  Софоклийн “эдип хаан” жүжигт Крёонт хотын хаан Лай хэмээгч бурхдын зөгнөлт итгэнэ. Төрсөн үрээ алуулахаар хоньчиндоо өгөн явуулдаг. Гэвч хоньчин хүүг алж чадалгүй өөр нэг хүнд өгснөөр. Бурхдын зөгнөл биелдэг. Тэгэхээр ферсона кино  бурхдын зөгнөл биелдэг гэх нууцхан санааг эхлэлдээ гаргасан байж магадгүй юм. Христ бурхан байдаг Есүс одооч амьд гэх найруулагч далд санаагаар киноны эхэн хэсэгт оруулсан  байж ч болох. Яагаад заавал тийм үзэгдэл кино эхлэхэд орж байгаа асуудал мэт санагдлаа. Мэдээ ч энэ нь өнөө цаг үед хэрхэн тусав? Улс орон, ястан үндэстэн бүр өөр өөрийн шашин шүтлэгтэйг түүнийгээ шүтэх ёстой аль эвсэл дуртай шүтэх ёстой гэсэн ардчилсан нийгэм буй. Үүнийг илэрхийлсэн байж болох. Далдыг хардаг хүмүүс олширсон жишээ оросын Зөн билгийн тулаан гэх нэвтрүүлэг. Монголчууд маань бас хийгээд байдаг. Гэвч энэ хүмүүс зөгнөгчид мөн үү? Мэдээч биш түлхүүрийн оосор, савангийн хайрцгийг түрүүлж олох гэж яваа хүмүүс. Харин Софоклын Эдип хаан жүжигт гардаг Апполан бурхан л зөгнөгч мөн гэсэн эсвэл, хүн өөрөө өөрийнхөө бурхан гэсэн Ф.М.Достовевскийгийн санааг илэрхийлсэн байж магад
 
 2. Үйл явдал өрнө Лейзабет цонхоор харахад нүдэнд нь замын үзүүрт хүн шатаж буй дүрс харагдана. Юун хүн яагаад шатав гэдэг нь бас асуултын тэмдэг.  Шатаж буй хүнийг хараад  хүмүүс тоох ч үгүй хүн тойрон явна. Дахиад л асуулт урган гарч ирнэ. Энэ бас л зөн совингийн шинжтэй.  Энэ бол аймшиг гэвч өнөө бидний үед хүмүүс л нэгнээ шатааж хайрлах сэтгэлгүй болсныг ч хэлэх шиг. “Үхлийн хязгаар” энэхүү кинонд хүн шатаж үхдэг. Тэгвэл саяны нэгэн “Миний ах атаман” гэх монгол киноны төгсгөлийн хэсэг дээр. Мөнгөний төлөө ,өшөө авалтын хоёр туйлд хүрсэн дайсагнал нь зодоон болон хувирна. Энэ үед  нэгэн нөхрийн хувцас нь шатаж. Тойрсон хүмүүс түүнийг нэмэн зоддог. Үнэхээр аймшигтай зураглалыг харуулдаг. Өнөө цагийг иймэрхүү байдлаар зөгнөсөн байж болох юм. Эртний үед гал гарлаа хүн бүр л хувин барин гүйнэ. Он цаг өнгөрөх тусам энэ явдал хувьсан өөрчлөгдөж, нэгнээ шатаж байхад нь тойроод гардаг болов гэдэг нэгхэн санааг Лейзабетын зөгнөлөөр хэлэв. Ирээдүйд яах гэдэг нь ойлгомжтой “Миний ах атаманы жишээ” Мэдээч  иймэрхүү  төрлийн олон кино бий. Ганц Ферсона киногоор ирээдүйн амьдралыг зөгнөсөн гэж үзэж болохгүй өөр олон зохиол тууж буй. У. Шекспирын Ромео жуллета “ хайр дурлалын зөгнөл. Лийр ван эд хөрөнгийн шунал талаарх зөгнөл. Оттело хардалтын зөгнөл. Жорж Гордон Байроны Донжуан өнөө цагийн завхралын зөгнөл болж таарна. Ер  нь эртний болон сэргэн мандалтын үед бичигдсэн жүжиг, роман, тууж, яруу найргууд ерөнхийдөө зөгнөлийн шинжтэй байдаг. Ингээд бодохоор эртний зохиолын түүвэр Ферсона өнөө цагийн зөгнөл гээд хэлчихмээр
 
3..Гол дүрийн эмэгтэйд захиа зургийн хамт ирнэ. За тэгээд уйлж өгнө дөө. Энэ үед өөрийн эрхгүй Солонгос кино үзэж байгаа мэт бодогдоно. Ер нь Солонгос кинонууд уйлж хайлдаг савангийн дуурьтай болсон нь Ферсона киноны нөлөөлөл байж болох юм. Мөн бүсгүйчүүд л энэ кинонд гол үүрэг гүйцэтгэнэ. Хоорондоо хэрэлдэнэ,нэгнээ хорлоно, далайн эргээр уйлаад гүйнэ. Буцаад эвлэрнэ,тэврэлдэнэ үнэсэлдэнэ. Аргагүй л нэг Солонгос киног санагдуулна. Тэр дундаа хүн бүхний мэдэх “Эхнэрийн урхи” кино. Энэ ч яах вэ Ферсонагын үйл явдлаас  дуурсан гэж болох Солонгос драм. Харин энэхүү киног үзээд яруу найргийн онгодоо хөглөсөн байж болох яруу найрагч Ц.Хулангийн "эмэгтэйчүүдээ унших шүлэг"-тээ
 
Барагдахаас наагуур болсон энэ монгол улсаа 
 
Барилдахаас цаагуур болж байж бүсгүйчүүд минь авч үлдэнэ
 
Бас дээр нь эрчүүдээ авч үлдэнэ хэрэг юу мэднэ
 
Буурын дуун ч эр хүн эмээлт хүлэг эргэх дэлхийдээ
 
Бүсгүй хүнийг басаж болохгүй. Ийнхүү бичсэн бий. Ферсона үзсэн хүн бүр Хулан найрагчийг маань санагалзах биз.
 
4. Домгоос бүх зүйл  эхлэлтэй өнөөгийн бидний амьдрал. Ёс суртахуун, зан заншил,нийгмийн хэв маяг. Энэ бүхэн он цаг өнгөрөх тусам хүний сэтгэхүйтэй хамт өөрчлөгдөн хувьсдаг.  Амьдрал бол хувьсахуйн хөдөлгөөн гэж томьёолон авч үзье. Дэлхий ертөнц хэдэнтээ хувьсан өөрчлөгдсөн бэ. Үүнийг мэдэхэд бидэнд  туслах зүйл ,Зохиол, жүжиг, кино юм. Унжиж үзээд эргэцүүлэн бодоход л бүх зүйлийг мэдэж болох. Бүтээлч бурхдын сайн үйлээр цаг хугацаа хийгээд амьдрал ,домог эхэлсэн гэх. Уран сайхан олон “таамаглал” буй. Цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж гурав хуваасан онолд хамаарагдах. Ферсона кино бол  эртний бүх домгуудаас үндэслэсэн ирээдүйн зөгнөлт кино юм

Ферсона өнөө цагийн зөгнөл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188