Уяач нэртэй адуу тамласан яргачид хүний санаанд оромгүй үйлдэл хийж буй тухай баримт, мэдээлэл цахим орчинд тархах болсон. Улс, бүсийн наадамд л адуу түрүүлж, айрагдуулж байвал юу ч хийхээс буцахааргүй болчихжээ, уяач гэх зарим яргачин. Тэдний нэр алдарт хүрэхийн төлөөх ёроолгүй шунал дэлхийн талыг эзэлж байсан монгол адууны удмыг тасалж байна. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл монгол адуу уяачдаас болж устаж үгүй болж ч мэднэ. Үүний нэг жишээ бол эрлийз адуу. Төрийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг боловч эрлийз адуу уралдсаар байгаа. Цаашлаад шинэ цагийн монгол адуу гэх үүлдэр бий болоод буй. Мөн туршуул азарга хэмээн гаргаж ирээд монгол азарганы сэлдийг тайрч буй үйлдлүүд сүүлийн үед нэмэгдэх боллоо. Энэ бүгдээс байгалийн өвөрмөц ген бүхий цэвэр цусны монгол адуугаа хэрхэн хамгаалах вэ. Мөн уяачид хуучин цаг шиг хурдан хүлгээ мэдэж, мэдэрч уяахаа болиод зүчээ, тойруулгын аргаар уяж, элдэв тариа, тэжээлээр бөмбөгдөж, хүч тамирыг нь сэлбэж байгаа нь нууц биш. Ингээд уншигч та бүхэнд дараах бичвэрийг хүргэж байна.
Жил бүр улсын наадмын үеэр эрлийз, монгол морьдын асуудал багагүй маргаан дагуулдаг билээ. “Эрлийз морь уралдууллаа”, “Монгол морийг эрлийз гээд хасчихлаа” гэдэг асуудал үргэлж гарсаар, олныг талцуулсаар буй. Энэ талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг нь хэмжих, зориулалтын лазер төхөөрөмж ашиглах санал гараад байгаа юм.
Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндрийг хэмжих нь бодит, оновчтой гаргалгаа мөн үү. Монгол морины генийн дарааллыг тогтоох боломжтой юу гэдэг эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал сэрвээний өндрийг хэмжих нь үүлдэрлэг байдлыг харахаас илүү дээр арга байж чадахгүй болов уу. Нэг үгээр бол хамгийн оновчтой, зөв арга биш. Учир нь тэртэй тэргүй монгол төрийн наадамд жижиг биетэй эрлийз адуу уралдаж байгаа учраас сэрвээний өндрөөр ялгана гэж байхгүй юм. Өнөө цагт бэл бэнчинтэй уяач болгон эрлийз морьтой болсон нь нууц биш. Энэ талаар учир мэдэх уяачид “Цаг хугацааны аясаар монгол морь эрлийзтэй уралдах боломжгүй болно. Алсдаа эрлийзүүд л эрлийзтэйгээ уралдах эрсдэлтэй. Тэгэхээр эрлийзийг эрлийзээс нь ялгах утгагүй биз дээ. Тиймээс сэрвээний өндрийг хэмжиж ялгах нь урт хугацаандаа хэрэгжих боломжгүй арга” хэмээн ярьсан нь бий.
Үндэсний баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг мөрдлөг одоогоор ажиллаж байгаа билээ. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа ерөнхий галбир, бие, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгож буй юм. Сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ хэмээн тусгасан байдаг. Тухайлбал азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байна. Сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, бие, биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүлийн хувьд илэрхий эрлийз адууг үндсэн зургаан насанд уралдуулахгүй. Эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус, эрлийз, Монголын алинд нь уралдуулах нь эргэлзээтэй хурдан морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас нэгээс хоёр хоногийн өмнө хурдан морины салбар комисст хандаж аль ангилалд уралдуулах асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэйг гэсэн байдаг. Гэвч энэ журам гууль болж, уяачид жижиг биетэй эрлийз адууг төрийн наадам уралдуулж байна.
Жижиг биетэй эрлийз адуу гарахын тулд уяачид олон янзын арга хэрэглэж буй юм. Нэгэн жишээ дурдахад, жижиг биетэй, цүдгэр гэдэстэй, сав томтой гүүнүүдээ сонгож авдаг аж. Гол нь жижиг биетэй, пагдгар байх ёстой учраас иймэрхүү гүүний эрэлд гардаг байна. Жилд дунджаар 30-40 гүү олж аваад араб азаргатай эвцэлдүүлдэг бөгөөд монгол азарга шиг шууд хураагаад үржилд ордоггүй байна. Тиймээс дөрвөн хөлсөнд нь янгинатал чөдөр зүүж, давхар тушаад, сүүлнийх нь угыг хойш оодойлгон битүү скотчдог аж. Цаашлаад ахар сүүлийг нь үсгүй болтол скотчдоод оодойлгодог байна. Дараа нь том биетэй азаргаа хоёр талаас шанаадаж бариад азаргасуулна. Тэгээд гишгэх аядахад нь монгол гүүг хажиглаж, муухай ааш гаргахад нь л том биетэй эрлийз азарга болчихдог байна. Тиймээс мал, амьтны сэрэл хөдөлгөдөг үржлийн өмнөх эм, тариа хэрэглэдэг байна. Хаврын хаварт л уяачид малын жүчээнд иймэрхүү ажил хийж өдөр хоногуудыг өнгөрүүлдэг бөгөөд үйл тамаа туслах уяачид эдлэн гүүг хээлтүүлдэг байна. Үүнээс гадна гүү аль болох л намхан байх ёстой аж. Учир нь, намхан гүүнээс сэрвээний өндөр нам төл гардаг байна. Зарим тохиолдолд гүү төллөхөөр гозойсон өндөр унага гардаг байна. Үүнээс хамаараад гүүнүүд үхэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Мөн зарим үед унагыг нь амьд гаргаж авахын тулд татна, малын эмч дуудаж хагалгаа хийлгэдэг байна. Уяачдад унага л амьд гарч байвал гүү үхнэ үү, байна уу хамаагүй. Үүнээс гадна гүүнүүдээс хэд хэд нь үхэж үрэгддэг байна.
| ТӨРИЙН НААДАМД ЖИЖИГ БИЕТЭЙ ЭРЛИЙЗ АДУУ ТҮРҮҮЛЖ, АЙРАГДДАГ БОЛСОН |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |