ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн даваа гарагт төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн захиалагч нь Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл гэж мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард намайг С.Зоригийг бүргэлсгэсэн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж, хариуцлага тооцож өгнө үү гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан олон удаа хандсан. Мөн УЕП-т хүсэлт явуулж байсан. Тэр үед Хууль зүйн яамны ТНБД Н.Билгүүнээс хариу ирж, хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлсэн. Ингээд цаашаа Нийслэлийн прокурорт шилжиж, өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж сууна.
Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж бололтой. Харин Ц.Нямдорж өөрөө энэ хэргийн захиалагч нь байж болзошгүй гэх албаны хүмүүсийн яриа үндэслэлтэй гэдгийг мэдэгдэж байна. Ингэж бодох гурван шалтгаан байна.
Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил удирдаж байна. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд хуульд захирагдах ёстой гэдгийг тэр сайн мэднэ. Гэтэл Ц.Нямдорж хуулийг уландаа гишгэж, сандарч тэвдэх боллоо. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байна.
Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйл ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчраад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс харвал сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна.
Гуравдугаарт, Өөрийгөө хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ярьж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг тэр оруулж ирсэн. Одоо гэнэтхэн хүний эрхийн тэмцэгч болж харагдаад уналаа.
Миний энэ хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гаднын тусгай албатай холбоотой гэдгийг тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан байдаг. Түүнийг Монголын төрд гаднаас шургалуулсан хорт могой гэж үзэж байгаагаа хэлье” гэлээ.
| Э.БАТ-ҮҮЛ: С.Зоригийн хэрэгт Ц.Нямдорж хамааралтай нь үнэн бол энэ хэрэг гаднын захиалагчтай гэсэн үг |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |