• Өнөөдөр 2026-03-18

Т.Доржханд: Эрчим хүчний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нарын нэрийг өгсөн

         Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрчим хүчний салбарыг ХҮН намд хариуцуулах нь зүйтэй юм байна гэдэг ойлголцолд хүрсэн. Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх байх. Боловсролын сайд П.Наранбаярын хувьд сайн ажилласан. Хүнд сорилтуудтай тулгарсан. Улсын түүхэнд салбарын цалинг 50 хувиар, хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч 2026 оны боловсролын жил болгосон.
 
           Түүнээс биш муу ажиллаад хариуцлага тооцож байгаа юм биш. Бид Эрчим хүчний сайдаар томилох асуудлыг бид Удирдах зөвлөлийн хурлаар ярилаа. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Найдлаа, П.Ганзориг нарын нэрийг өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд саналаа илэрхийлэх боломж байсан. Одоо хурал болоод шийдвэрээ гаргасан. Эрчим хүчний салбар дээр заавал мэргэжлийн хүн байх ёстой юу. Эрчим хүчний тулгамдаад байгаа асуудал нь санхүүгийн загварын өөрчлөлт. Үүн дээр эдийн засгаа ойлгодог, санхүүгээ ойлгодог, реформоо хийж чадах эр зоригтой ажил хэрэгтэй. Түүнээс биш гал алдчих вий, хот хөлдчих вий гэж боддог байх хэрэггүй" гэлээ. 

Т.Доржханд: Эрчим хүчний сайдад Б.Найдалаа, П.Ганзориг нарын нэрийг өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 13:28:36
    иргэн: Энэ салбар ингээд бүрмөсөн дампуурчээ, хөөрхий АТГ хурдан сайн хяналтаа тавиасай билээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188