• Өнөөдөр 2026-03-16

Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна

2026-03-16,   101

             УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох агуулга бүхий хуулийн төслийн агуулгыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх процессыг дэмжихгүй. УИХ-ын гишүүний хувиар Төрийн өндөр алдан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихаар боловсруулсан. Уг хуулиар дан ганц УИХ-ын гишүүнд гэлтгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УЕП, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгч нар зэрэг нийт 50 гаруй томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хөндөхөөс гадна төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаасаа буусны дараах хязгаарлалт зэргийг уг хуульд тусгасан. Түүнчлэн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал эрх мэдлээ хэтрүүлэн хоёр удаа мэдэгдэл хийх жишээтэй. Иймээс ямар хязгаарлалт дотор бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм гэдгийг уг хуулиар зохицуулна. Уг хууль зургаан шатлал бүхий бөгөөд ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас хэрэгжүүлэх процессийн хувьд өөр" гэв.

Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188