Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг том, жижиггүй нэлээн сандаргаж байна. Түүний санаачилсан хуулийн төслийг улс төрийнхөн эрс эсэргүүцэж байгаа ч ард түмэн сайн дэмжиж байгаа. Зарим нь "Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихгүй, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах эрхгүй" гэх зэрэг цахимаар байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Энэ жилийн хаврын улс төр “халах” нэг том шалтгаан нь мэдээж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл. Улс төр сонирхолтой болохын хэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэгсэд ч дуу нэгтэй дуугарч эхлэх нь тодорхой болчихоод байгаа. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын фракцынхан буюу МАН-ын залуу гишүүд Ерөнхийлөгчийн эсрэг эрслэн босож мэдэхээр байна гэх. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн фракцынхан гэгддэг Э.Болормаа, Г.Лувсанжамц, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Ч.Номин, Д.Амарбаясгалангийн фракц болох Л.Мөнхбаатар, Н.Алтаншагай, О.Саранчулуун, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, С.Амарсайханы фракцын залуу гишүүд болох М.Ганхүлэг, М.Сарнай, Ш.Бямбасүрэн, Г.Уянгахишиг тэргүүтэй гишүүд хүчээ нэгтгэж, дуу нэгтэйгээр Ерөнхийлөгчийн эсрэг хаврын чуулганд орж ирэх нь тодорхой болчихоод байгаа.
.jpg)
Ямартай ч өмнө нь Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ямар нэгэн хоригийг нь УИХ дор нь баталчихдаг байлаа. Гэтэл энэ удаагийн хууль нь нэлээн хольхуулах янзтай. Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээ мэдэгдсэн. Тиймээс энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийнхөө фракцийнхныг гадаад, дотоодын томилолтод явуулахгүй, бүрэн бүрэлдэхүүнээр нь чуулганд суулгана гэх яриа гарсан. Ерөнхийлөгчийн хууль батлагдвал удаа дараа ёс зүйн алдаа гаргасан, эрх мэдэл, албан тушаал бүрэн эрх нь хөндөгдөж мэдэх олон гишүүн бий. Тэр дундаа Ерөнхийлөгчид өнөөдрийг үнэнчээр хандаж, тал засаж өдийг хүрсэн гишүүд ч бий. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын гишүүдийг талцуулж, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж байна ч гэж болмоор. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал МАН-ын УИХ-ыг гурав, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгуулахад намын гал тогоог барьж байсан Д.Амарбаясгалан хүртэл эвгүйтэхээр болчихоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд МАН-ын дарга Н.Учрал түүнийг намын гишүүнчлэлээс чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Мөн төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт нэр нь холбогдсон Х.Булгантуяа, хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон гэгддэг дуулианы эзэн Э.Болормаа, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Алтанхуяг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөрөнгөө нуусан байж болзошгүй хэргээр АТГ шалгагдсан С.Ганбаатар, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэгдэх Х.Тэмүүжин, Хөгжлийн банкны хэрэгт нэр нь холбогдсон Д.Цогтбаатар, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан М.Нара-Нарантуяа, Ц.Мөнхцэцэг нар хамгийн түрүүнд яригдаж мэдэхээр байна.
.jpg)
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд:
-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан
-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах
-УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх
-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.

| МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |