АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны гуравдугаар сарын 9–19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулганд Монгол Улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ жилийн чуулган “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” тухай тэргүүлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. НҮБ-ын 180 гаруй гишүүн улсын төлөөлөгчид өндөр түвшинд оролцож байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир гуравдугаар сарын 9-ний өдөр ЭАБК-ын 70 дугаар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсны хүртээмжийг хангах, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг онцлов. Мөн хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Чуулганы үеэр сайд Т.Аубакир “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, өндөр настай эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд хатагтай Махинур Өздемир Гөктөш болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч ноён Хаолинг Сюй нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Түүнчлэн гуравдугаар сарын 12-ны өдөр манай улсаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Байгаль орчны засаглалд хөдөөгийн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах боломжийг хангах нь” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах бодлого, арга хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцооны талаар НҮБ-ын гишүүн орон, системийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
| Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |