Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг намынх нь гишүүдийн “матаас”-аар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт ИЗНН-ын гишүүн С.Батбаатар "Манай намын дүрэм дөрвөн удаа Дээд шүүхээс буцлаа. ИЗНН одоогоор намын даргагүй, дүрэмгүй болчихсон байна. Мөн ИЗНН Г.Занданшатарын хамтарсан Засгийн газарт ажиллаж байна. Бид улс төрийн зөвлөлийн хурлаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Намын гишүүний хувьд намын үйл ажиллагааг хянах үүрэг хүлээж байна. Гэтэл сайдын гадаад томилолтын зардал маш өндөр байна. 52 хоногийн дотор хоёр тэрбум төгрөгийн зардалтай байна. Тиймээс Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгуулж байна. Гуравдугаарт, парламентад суудалтай улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгодог. Долдугаар сард санхүүжилт ороогүй гэж байсан. Гэтэл 455 сая төгрөгийг ИЗНН-д тавдугаар сард олгосон байсан. Цаашлаад улс төрийн намын хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн байна. Намын татвар 200 сая төгрөг, төрөөс өгсөн 400 сая төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгчихсөн байна. Дээрээс нь банкнаас 132 сая төгрөг зээлсэн төлсөн гэж байна. Гэтэл ИЗНН-д банкны барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд байдаг. Банкны зээл төлсөн гээд 287 сая төгрөг гаргачихсан. Энэ эргэлзээтэй байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан" гэлээ.
Өөрөөр хэлбэл, намын гишүүд нь намын даргаа шалгуулахаар болж, баримтын дагуу АТГ-ынхан ажиллаж эхэлсэн гэсэн үг.
Сайд Б.Батбаатар ааваараа бол Завхан Аймгийн Яруу сумынх ч өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн гэдэг. Долоон хүү, нэг охинтой айлын дунд хүү. Аав нь цагдаагийн хурандаа, ээж нь холбоочин байжээ. Батын Батбаатар 1990-ээд онд ганзагын наймаанаас бизнесээ эхлүүлж, 2004 онд 31 насандаа УИХ-ын дарга асан Ж.Бямбадоржийг ялж, Их хуралд гишүүнээр сонгогдож явсан түүхээ сонгууль болгоноор уль доль болтлоо ярьдаг нэгэн. Б.Батбаяр анх Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшиж, Их хуралд суусан. Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байв. Ингээд 2016 онд АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдоос дэвших эрх авч чадалгүй намаасаа гарч, ИЗЗН-аас нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Дараа нь 2020 онд “Та бидний эвсэл”-ээс дэвшээд мөн л унасан. 2024 оны сонгуулиар жагсаалтад багтаж, Их хуралд суугаад байгаа нь энэ.
Хачирхалтай нь, цагтаа “Тумбааш”-ийн эзэн, толгой баячуудын нэг гэгдэж байсан Б.Батбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гахай явган, нохой нүцгэн гэхээс холгүй, хамгийн “ядуу” гишүүн гэж мэдүүлээд байна. Тодруулбал, АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогыг нь харвал, түүний жилийн орлого ердөө 20 сая төгрөг. Гэр бүлийн орлогогүй, амины болон нийтийн гээд ямар нэгэн орон сууцгүй, барилгагүй, хашаа байшингүй, тээврийн хэрэгсэлгүй, газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй, хувийн бизнесгүй гэж мэдүүлжээ. Гэтэл 2023 онд “Ча гэх ямаагүй, ту гэх нохойгүй” гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн Б.Батбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд намдаа хагас тэрбум төгрөг хандивласан байдаг.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа “ИЗНН-ын жагсаалтад багтахын тулд 200 сая төгрөг хандивласан” хэмээн мэдэгдэж, намын санхүүжилтийг ил тод болгохыг шаардсан. Хариуд нь Б.Батбаатар “Нара 125 сая төгрөг л өгсөн. Би 500-600 сая төгрөг хандивласан. Сонгуульд нам нийт тэрбум гаруй төгрөг зарцуулсан” хэмээн мэдэгдэж байлаа.
Тэгвэл намын гишүүд нь сонгуулийн үеэр 200 сая төгрөг хандивласан нь нэг гишүүний мэдүүлгээр бус нэлээд хэдэн хүний үгээр тодорхой болоод байгаа. Энэ мэт асуудлаар АТГ-ын хаалгыг татаж, энэ хаваржин шалгуулах бололтой. Тэгээд бүүр нам ч үгүй, намын дарга ч үгүй, сайдын суудал ч үгүй болж мэдэх нь.
| БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |