• Өнөөдөр 2024-12-12

Сурах бичгийг улирлаар нь гаргаж, дасгал ажлын дэвтэр хэрэглүүлнэ

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажлын явцтай Боловсролын сайд П.Наранбаяр танилцжээ.
 
Хүүхдийн унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд Унших бичгийг сэргээж байна. Мөн Компьютерын ухаан гэх шинэ хичээлийг оруулж, хүүхдийн онцлогт тохирсон сурах бичгийг боловсруулжээ.
Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхэлнэ.
 
Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасна гэж үзэж байгаа юм байна.

Сурах бичгийг улирлаар нь гаргаж, дасгал ажлын дэвтэр хэрэглүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188