У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ гэх Ерөнхий сайдтай болох гэж байна. “Дубайн гэрээг өөрчилнө” хэмээн итгэлтэй ярьж байсан МАН-ынхан урьд хожид байгаагүй томоохон Ажлын хэсэг байгуулж, даргаар нь Л.Оюун-Эрдэнийг тавиад нэлээд хэдэн сарын нүүр үзэв. Өнгөрсөн хугацаанд “Дубайн гэрээг өөрчлөх саналыг “Рио Тинто”-д тавьсан” хэмээн ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан билээ. Түүнээс өмнө манай улсын Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хоорондох санхүүгийн тайланд нь үндэслэн 150 сая ам.долларын акт тавьсан гэж “Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны нэгдүгээр сарын 16-нд мэдэгдсэн. Харин 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани 4.8 сая ам.долларын төлөгдөөгүй татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Харин оны өмнө Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 228 сая ам.долларын нөхөн ногдуулалтын акт тавьжээ. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой аж.
“Туркойз Хилл Ресурс” компани нь Монголын Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д тавьсан татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас Олон улсын Арбитрын шүүхэд албан ёсоор хандаад байсан. Уг маргаан эцэслэн шийдэгдэхийн даваан дээр манай улсын Засгийн газар дахин Арбитрын шүүхэд дуудагдах дээрээ тулаад байгаа юм.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулалтын талынхантай цахимаар хуралдаж, он гараад энэ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй байгааг хэлсэн.
“Рио Тинто” манай талаас тавьсан саналыг нааштайгаар шийднэ гэж байсан ч 2021 он гараад удалгүй Олон улсын хэвлэлээр “Оюутолгойн далд уурхайн төсөл зогсож магадгүй” гэх мэдээлэл цацагдаж, Олон улсын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш унаж томоохон асуудал дэгдэв. Манай улсын ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Оюутолгойн төслийг зогсооно гэсэн байр суурийг Засгийн газраас илэрхийлээгүй” хэмээн хариу мэдэгдсэн билээ. Түүнчлэн манай улс 2051 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй бөгөөд цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” Монголын Засгийн газарт өгсөн байдаг.
Оюутолгойн асуудал ид яригдаж, “Дубайн” хэмээх тодотголтой Хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад ашигтай байдлаар засаж, сайжруулах эгзэгтэй энэ үед Засгийн газар огцорсон нь мөн л хардлага төрүүлж байна. Учир нь, сонгууль бүрийн өмнө Оюутолгойн асуудал босож ирдэг нь зүгээр ч нэг тохиолдол биш. УИХ-ын сонгуулийн өмнө Оюутолгойн асуудал дахин сөхөгдөж, анх гэрээ үзэглэсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг ялласан. Түүнчлэн “Рио тинто нь хэлэлцээрт орсон Монгол Улсын сайд нарт олон сая ам.долларын авлига өгсөн нь баримтаар нотлогдсон шүүхийн шийдвэр дөрвөн улсын шүүх дээр гарчихаад байна” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон нийтэд мэдээлж байв.
Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын төр Сүхбаатарын Батболд гэж хүний бүлэглэлд орсон” хэмээн мэдэгдсэн. Ингэж хэлэхийн учир нь Оюутолгойн асуудлаар Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболдыг шүүхэд дуудаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн намар гарсан байдаг. Харин сүүлийн хэдэн өдөр Засгийн газар Сү.Батболдтой холбоотой нэхэмжлэхээ Олон улсын шүүхээс татаж авсан гэх мэдээллүүд цацагдах болов.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тухайн үед С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Сү.Батболд ажиллаж байсан бөгөөд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “Өвчний улмаас” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.
Тэрбээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд “Манай Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах хоёр зүйл хийсэн. Зээлийн хүүг бууруулах хувь нийлүүлэгчдийг гэрээнд тусгасан. Давхар татварын гэрээг тэг хувь байсныг 20 хувь болгосон. Жинхэнэ утгаар нь Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан. Намайг гүтгэж байна” хэмээн тайлбар хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн л “Ерөнхий сайд намынхаа олигархиудын атганд орсон” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Нэг ёсондоо “У.Хүрэлсүх Сү.Батболдын “атганд” орж, Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй нөхцөлд орсон учраас Засгийн газраа огцрууллаа” гэх яриа ч олон нийтийн дунд гарчээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол орны эрх ашгийг хохироосон энэ гэрээг цуцлаад цоо шинээр Монголын ард түмэнд ашигтайгаар байгуулах түүхэн алтан боломж энэ сарын 31-нээр дуусгавар болох гээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Оюутолгойн гэрээнээс хохирсон Монголын ард түмнээ төлөөлж, Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй цор ганц хүн. Тиймээс эрхээ хэрэгжүүлээч” хэмээн шаардаж байсан. Тэгэхээр анхнаасаа Оюутолгойн ажлын хэсгийг ахалсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлаа авмагц түүнд дээрх эрх олгогдох нь. Хэрвээ бид энэ удаад Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол монголчуудад дахин боломж ирэхгүй гэх. Тиймээс Оюутолгой монголчуудад ашигтай байх эсэх нь одоо Л.Оюун-Эрдэнээс хамаарна.
| ОЮУТОЛГОЙГ МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ БАЙЛГАХ ЭСЭХИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШИЙДНЭ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |