• Өнөөдөр 2024-05-19

Б.ХУРЦ: Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн хонгил угсардаг юм

2024-05-07,   570

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалтаар өгсөн ярилцлагаас зарим эшлэлийг хүргэж байна.

  • Гурил, бензин, хэвлэл мэдээлэл, медиа салбарт ноёлж байгаа ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ хүн тархи “угаалт”-ын салбарт ноёлсноос хойш Хэвлэлийн эрх чөлөөний индекс 109 дүгээр байр руу ухарсан. Энэ бүх зохиолын ард Х.Баттулга бий.
  • Сонгуулийн үеэр намынхаа гишүүдийг “Хужаа” гэж Х.Баттулга нэвтрүүлэг бэлтгүүлж цацсан. С.Зориг агсны хөшөөн дээр очоод “Голомт”-ын ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн менежер хийгээд явж байгаа. “С.Зориг агсны хөшөө банкны барьцаанд орчихсон юм билээ. Үүнийг банк шийднэ шүү дээ” гэж хоёр удаа хэлсэн.
  • Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн миний үеийнхэн “Голомт”-ын гэх Д.Баясгаланг “хужаа” гэж ярьдаг байлаа.
  • Дамирангийн Энхбатын хэрэгт би хамааралгүй. 2003 онд би дэслэгч, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Н.Энхбаяр Ерөнхий сайд байлаа. Түүнийг Европоос авч ирэхэд тушаал биелүүлж байсан цэрэг байсан гэсэн үг.
  • Дамирангийн Энхбатын хэргийг ил болгохыг шаардаж, би ТЕГ-т удаа дараа бичиг хүргүүлж байлаа. Тухайн үед Д.Энхбатыг Б.Хурц нарын хүмүүс баривчилж авч ирж байсан юм.
  • Би хийсэн ажлаасаа болж Герман, Англи, Монголд шоронд хоригдсон. Тэгэхээр төрд зүтгэх хүн олдохгүй болж байна. Англид намайг хүн хулгайлсан гэх хэргээр хорьж, Германд авч ирсэн юм.
  • Манай намын “Ард” гэх Я.Батсүхийг Ц.Нямдорж С.Зориг агсны хэргээр Төв аймагт сүрьеэтэй хүмүүстэй жил гаруй хориод, дипломын хэргээр ял оноосон.
  • Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүмүүс л хуулийн хонгил угсардаг юм.
  • Шорон, хонгил гэж яриад байгаа бүх хүний хэрэг АТГ-ын архивт байгаа. Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн гэх хэрэг ч байгаа.
  • Намайг БНСУ-д Элчин сайдаар суух саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тавьсан. Тухайн үед ТЕГ-ын даргын суудлаа өгөөд Элчин сайд болгох тохироо хийсэн. Гэхдээ намайг Элчин сайдаар явуулаагүй.
  • С.Зоригийн хэрэгт байгууллагын төлөвлөгөө баталсан гэж намайг хорьсон.
  • Би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, намаа цэвэрлэмээр байна. Намаа цэвэрлээд, ирээдүйгээ хармаар байна.

 


Б.ХУРЦ: Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн хонгил угсардаг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 16:20:17
    Зочин: Хонгилыг угсарна гэж ярьдаг байх нь. Барилга угсаралтын ажил гэдэг шиг. Их нарийн чимхлүүр ажил байх нь байна шүү!!!! Нямдорж ч шүүхэд угсарсан хонгил байхгүй байх. Шүүгч нарыг томилох эрх байхгүй шүүдээ!!!!??? Харин цагдаад угсарсан хонгил бий байх шүү!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-08 16:18:44
    Зочин: Хонгилыг угсарна гэж ярьдаг байх нь. Барилга угсаралтын ажил гэдэг шиг. Их нарийн чимхлүүр ажил байх нь байна шүү!!!! Нямдорж ч шзүхэд угсарсан хогил байхгүй байх. Шүүгч нарыг томилох эрх байхгүй шүүдээ!!!!??? Харин цагдаад угсарсан хогил бий байх шүү!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 23:00:40
    Өшөө авга: Яргачинг сонгодоггүй юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 19:42:07
    Zochin.: ALUURCHIN, ALUURCHIN, ALUURCHIN. ELBEGDORJIIN BUGSIIG OLOON JIL DOLOOLOO. CHI ENE MUU, MUUHAI BOLGONII UILIIG CHINII HUUHED CHIN, DOLOON UEREE EDELJ, ZOVJ, SHANALJ UHEH BOLNOO."""" DOLOON UEREE"""
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 18:59:37
    zochin: Barilgiin surguulid sursan xyn ugsrax mergejiltei boldog bxaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 13:17:01
    баавар: зайл нохойн баас элбэгдоржийн гар хөл чамаар төр дутахгүй хол яв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 12:52:44
    иргэн: за болио яргачин үл бүтэх амьтан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188