Төрийн ордон бас л эзгүй. Юун Байнгын хорооны хурал, ногоон автобусны сонсгол манатай. Хэдэн гишүүн нь тойрогтоо тайлангаа тавьж, өөрийгөө эвтэйхэн ойлгуулчих гээд хэрэндээ л хичээж явна. Одоогийн байдлаар олигтой оноо авсан гишүүн хэд байгааг таашгүй. Сонгуулийн шоугаа хийж эхэлсэн эхний хэд нь лав онигоонд ороод дуусаж байх шиг. Морь унаж, ишиг үнсдэг сурталчилгаа “моод”-ноос бараг гарсан юм уу даа. Эгэл, энгийн харагдах гэж хичээсэн эрх баригчдын жүжиг эцэстээ доромжлол болоод дуусаж байна. Хөлдүү буузны хажууд зургаа авхуулж, түгжрэлд скүүтер унаж, онгоц хөлөглөсөн гишүүд лав иргэдээ доромжилсон мэт харагдав. Гэхдээ дахин сонгогдохын төлөөх тэдний тэмцэл өрнөсөөр, сурталчилгаануудаа үргэлжлүүлсээр байна. Бэлэг тараах, морь, мотоцикл унаж чаддагаа харуулах, гэрийнхээ гал тогоо, номын сангаа танилцуулах гээд тэдний сурталчилгаа ч төрөл, төрлөөрөө байна.
Ганц санал илүү авахын тулд юу ч хийж, юу ч ярихаас буцахааргүй болчихсон гишүүд өдийд тойрогтоо ид ажиллаж байна. Нэг аймаг дунджаар 20 сумтай гэж бодоход гурван аймгийн 60 гаруй сумын иргэдтэй уулзах шаардлагатай болж байгаа юм байна. Яарахгүй бол бараг зарим сумаар нь орж амжихгүй болох шинжтэй. Тэд өдийд хийгээгүй, худал амлалтынхаа төлөө иргэдэд загнуулж, зарим нь "хөөгдөж" байгаа сурагтай. Гэсэн ч тэдний жилийн жилд малчидад ярьдаг зүйл нь ердөө “Ноос, ноолуурыг үнэтэй болгоно. Махны цех, газрын тос боловсруулах үйлдвэр барина. Гурил, будааны үнийг бууруулна. Станц барина” гэдэг бол хотынход “Утаагүй, түгжрэлгүй, айдасгүй нийслэл бий болгоно. Монгол Улсаа хөгжүүлнэ, цэцэглүүлнэ” хэмээн амыг нь таглаж, хэнэг ч үгүй худал ярьсаар ирсэн. Юу ч болсон үүнийгээ ярьсаар, сурталчилгааныхаа бай болгосоор байх биз.

Морь, мотоцикл унаж, сурталчилгаагаа хийдэг гишүүд Монголоор дүүрэн байна. Жил бүрийн сонгуулиар УИХ-ын гишүүд малчдад таалагдах гэж уяатай морь, улаан мотоциклийг нь унаж, бичлэг хийлгэдэг. Тэр жишгээр С.Бямбацогт сайд саяхан мотоцикл унаж яваа харагдсан. Түүний багадаа хэрхэн мотоцикл хулгайлж унадаг байсан тухайгаа ярьсан нь “Энэ багаасаа л хулгайч байж” хэмээх олны шүүмжлэлд өртөөд байгаа. Харин “Хармагтай”-н ордны нууц эзэн гэгдэх Ц.Цэрэнпунцаг Ховдод онгоцоор бууж хөөрцөглөсөн. Бас “Өөрийнхөө хөрөнгөөр явж байна” хэмээн томороод амжсан. Үг, үйлдлээрээ хөрөнгө чинээтэй гэдгээ хэдийнэ баталсан тэрбээр цас зуднаар малчидтай адилхан ядарсан болж харагдах гээд актлагдсан шахуу ногоон машин маниулдаад зогсож байсан. Харин сонгуулийн сурталчилгаагаа онгоцоор хийдэг "том гар" гэдгийг иргэд анзаарсан биз. Тэднээс инээдтэй нь “шүгэл” Х.Булгантуяа “скүүтер Туяа” болчихсон явна, өчигдөр. Түүний Улаанбаатарын түгжрэлд улаан пальтотой скүүтер унасан нь тун зохимжгүй харагдаж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хар жийпнээс салаагүй мөртлөө одоо гэнэт скүүтер унадаг тамирчин болоод гарч ирсэн нь хэний ч гайхширлыг барахаар байлаа. Бүр өөрийгөө тамирчин гэдгээ цахим хуудастаа албан ёсоор зарласан нь сонгуулийн сурталчилгааны сүүлийн үеийн дуулиан гэх үү дээ. Өмнөх сонгуулиудаар морь, мотоцикл унасан гишүүд төдийгүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хүртэл морины нуруун дээр зургаа даруулсан харагддаг нь бараг сонгууль бүрийн жишиг зураг авалт болчихож.


Цагаан сарын үеэр гишүүд малчдаас салдаггүй. Гишүүн болгон аймаг руугаа явж, малчдад аварга малчин, мянгат малчных нь улаан туузыг зүүж өгөөд, ууцтай ширээнийх нь ард зургаа даруулж, телевизээр цацдаг. Сонгуультай жил мал төллөөд эхлэнгүүт малчдаа эргэдэг сайн хүн болж харагдах гээд завгүй айлуудыг хэсэг хүндрүүлнэ. Тэгээд зүгээр ч явахгүй хурга, ишгийг нь тэвэрч үнсээд малд ойр, малчныг гэсэн сэтгэлтэй болох гэж бас жүжиглэнэ. Ерөнхий сайдаас өгсүүлээд ишиг, хурга үнсэж, хамт зургаа даруулсан гишүүн олон байдаг юм билээ. Бас хөгшид, эмэгтэйчүүдийг хүндэлдэг, аав шиг, ээж шиг минь хүн хэмээн үнсүүлж байгаад зургаа даруулдаг, сэтгүүлдээ хэвлүүлдэг “эрх” гишүүд, сайд нар үеийн үед байсан. Одоо ч байсаар байна. Ман-ынхан сайд, дарга болохоороо “үнсэлцдэг” шигээ ард түмэндээ хайр зарлана гэж жигтэйхэн. Одоо жинхэнэ үнсэхийг нь үнсэж, үнсүүлэхэд нь үнсүүлж яваа. Харин заримаас нь зэмлэл сонсож, хийгээгүй, биелүүлээгүй ажил, худал амлалтуудаасаа ичиж суугаа.
.jpg)
Бас болооогүй ээ, манай гишүүд төрөл бүрийн хоол хийнэ. Цуйван сэгсэрнэ, хуурга хийнэ, мах шарна, зарим нь бууз хийдэг хүн болох гээд хөлдүү буузны хажууд зургаа даруулж баригдана. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ээжийндээ бууз хийж, сэвдэг шиг арга хэрэглэх гээд бүтэлгүйтсэн нь тэр байх. Улс төрчид эгэл, энгийн харагдах гэж хичээхдээ хоол хийх аргыг ихэвчлэн сонгодог байж мэднэ. Зарим нь хоол хийдэг нэвтрүүлэгт ороод амжсан байдаг гээд л бод. Бас мод тарьж, сайн үйлсийн аянд нэгдэж байгаа харагддаг. Гэвч иргэд тэднийг өчүүхэн ч тоохгүй. Шоолоод л өнгөрдөг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэртээ хоол хийж, номын сангаа танилцуулж байгаа харагдсан. Удахгүй нэг нь хуушуур хайрсан зураг, бичлэгээ нийтэд ил болгох нь тодорхой. Хөдөөгүүр яваа хэд нь малчидтайгаа хорхог хувааж идэхээс л сонгуулийн сурталчилгаа эхэлдэг дээ.
С.Ганбаатар, А.Адьяасүрэн хоёрын 2020 оны сонгуулийн дараахан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр биенийхээ чихэнд шивнэж, жуумалзаж байсан зураг, бичлэг өнөөдрийг хүртэл хуучраагүй байна. Тэр цагаас хойш олон нийтийн сүлжээгээр “хос” хэмээн нэрлэгдэх болсон С.Ганбаатар, А.Адьяасүрэн нар саяхан шар дээлээр хосолж, Өвөрхангайн иргэдтэй уулзав. Тэдний шар дээлээр хосолсон нь олны анхаарлыг дахин татлаа. Зарим нь “Хуримаа хийсэн хосууд хадамлаж байгаа юм шиг” хэмээн шоглосон байдаг. А.Адьяасүрэн гишүүн 2020 оны сонгуулиар “Баянхонгор л миний нутаг” хэмээн унасан газар, угаасан ус минь хэмээн уулга алдан нэр дэвшиж байсан бол энэ жилийн томсгосон тойргийн сонгуулийн сурталчилгаа хийхээр Өвөрхангайн иргэдтэй уулзахдаа “Миний хоёр эмээ хоёулаа Өвөрхангайн хүмүүс” хэмээн нутаг ус, садан төрлийн хань хамсаа татаж, нэг ч болтугай санал өгчих хүн “горьдож” суух юм. Зөвхөн А.Адьяасүрэн гэлтгүй бүгд тойргийнхоо гурван аймагтайгаа холбоо хамааралтай болох гээд үзэж тарж байна. Өвөө, эмээгийнхээ нэрийг барихаас эхлээд хүргэн, бэр нь гэдгээ ч зарлаж байх жишээний.
.jpg)
Олон жил УИХ-д суусныхаа хэргийг гаргадаг, улс орноо хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулж чаддаг бол тэднийг ад үзэх хэрэг алга. Улс төрд угжрах тусмаа сэтгэл нь цадахгүй, улсаа тонодог “хулгай”, “дээрэмчид” багасахгүй нь харамсалтай. Тиймээс уль доль болтлоо сонгогдож, улс төрд удаан суусан УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзах нь зөв. Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Г.Занданшатар, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг гээд олон хүн бий. Тэд энэ удаагийн сонгуулиар мөн л “Биднийг одоо л сонгочих юм бол Монгол Улсаа хөгжүүлэх гээд байна. Улс эх орон хөгжлийнхөө гараан дээр байгаа” хэмээн улиг болсон худал амлалтуудаа хөгшчүүлд итгүүлж байх жишээний. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монгол улс хөгжил, дэвшлийнхээ гараан дээр зогсож байна” хэмээж байсан. Тэр үг санал горьдсон хэдэн гишүүнд үнэтэй, амьтай хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд “Монгол улсаа хөгжүүлнэ” гэж сонгогдсон гишүүд юу хийсэн бэ.
| ЭГЭЛ, ЭНГИЙН ХАРАГДАХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН ЖҮЖИГ ЭЦЭСТЭЭ ДОРОМЖЛОЛ БОЛЖ ДУУСАХ НЬ |
|
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |