Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон гаднын төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад айлчилж, УИХ-ын хаврын чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татаж, томилох шийдвэр гаргаж, ЦЕГ-аас Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын зурвасыг ил болгож, өмгөөлөгч Г.Батбаяртай нас барсан байдалтай олдсон зэрэг улс төр, нийгэм, цаг үеийн онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон билээ. Уг албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал болсноороо онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулсан талаар шинжээч, судлаачид мэдэгдээд буй.

Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз УЛсын Жогорку Кенешийн даргын айлчлалын дараа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон дөрөвдүгээр сарын 25-26-ны өдөр Монгол Улсад айлчилсан. Их Британидаа төдийгүй дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн нэг гэж тооцогддог Дэвид Камерон Улаанбаатарт хийсэн айлчлалаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хоёр орны харилцааны тухай дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг салбарт өргөжүүлэхээр тохиролцжээ. Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдэгдэл хийсэн. Энэ хүрээнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, ,олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь "Ачит ихт" компанитай балансын бус хүдэр ашигласны төлбөрт "Ачит ихт" компанийн 34 хувийг эзэмших гэрээг 2013.07.17-ны өдөр байгуулсан байдаг. Мөн 2015.06.26-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж Ачит ихт компани 100 хувь эзэмшихээр болж Эрдэнэт Үйлдвэрийн 34 хувийн эзэмшил шилжсэн байна. Ачит ихт компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан. "Степпкупер", "Цагалбар" гэдэг компаниуд байна" гэсэн.
Мөн мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ачит Ихт компанийн хувьцаа эзэмшигч мөн төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан П.Цагаан нарын зурвасыг нийтэд ил болгосон байдаг.
.png)
Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-ний өдөр гэрээсээ гарч яваад сураггүй болсон учир эрэн сурвалжлах ажил зохион байгуулж байгаа талаараа мэдэгдээд байсан. Харин эрэн сурвалжлах мэдэгдэл гарснаас нэг хоногийн дараа Г.Батбаяр нас барсан байдалтай олдсон тухай мэдээлэл цахим сүлжээнд тархав. Үүнтэй холбоотойгоор манай сэтгүүлч ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй холбогдож тодруулахад “Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдөр Хонконгод болж өндөрлөсөн. Энэ удаагийн Азийн аваргад 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106, нийт 272 тамирчин өрсөлдсөн. Азийн аваргын эхний өдөр манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү, 57 кг-д МУГТ Л.Энхрийлэн, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар алтан медаль, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, 60 кг-ын жинд ОУХМ Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Харин Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээний 63 кг-ын жинд ОУХМ Б.Ганхайч мөнгөн медаль, 70 кг-д ОУХМ залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ. Азийн аваргын гурав өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А. Адъяасүрэн мөнгө, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ О.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль, нийт 11 медаль хүртэж багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт орлоо. Японы баг долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 13 медаль хүртэж, багийн дүнгээр нэгдүгээр байр, Монгол Улс хоёрдугаар байр, Өмнөд Солонгос хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарлаа. Өнөөдөр Азийн аваргын дөрөв дэх өдөр холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн Азийн аварга өндөрлөнө. Манай улсын баг “D” хэсэгт Тайванийн багтай таарсан байгаа. Хэрэв ялалт авч чадвал хэсгээсээ гарч, “С” хэсгийн Узбекистан, Туркменистаны ялсантай багтай зооны аваргын төлөө барилдах юм.

Мөн Узбекистан Улсын Ташкент хотноо болсон 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн болж өндөрлөсөн. Тус Азийн аваргын насанд хүрэгчдийн ангилалд ихэр охид болох Б.Мөнхжин, Б.Анужин хоёр амжилттай оролцож 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, хүрэл медаль, рапид төрөлд мөн алт, хүрэл медаль авсан байна. Б.Мөнхжин даамын спортын оргил цол болох их мастер цол хүртсэн бол Б.Анужин ОУХМ цол хүртжээ.
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгээр анхны хөшгөө нээв. Тухайлбал, “Хайрыг хайрла” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бол гол дүрд жүжигчин Ч.Авирмэд, Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунтуул нар тоглож буй. Хүүхэд залуучуудын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх байна. Театрын үйл ажиллагаа нь номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: ГАДНЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД АЙЛЧИЛЖ, ЭЛЧИН САЙДУУДЫГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ГАРГАЖ, Ц.ЭЛБЭГДОРЖ, П.ЦАГААН НАРЫН ЗУРВАСЫГ ИЛ БОЛГОСОН ДОЛОО ХОНОГ |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |