-Таны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог уян хатан болгох хэрэгтэй гэдэгт байр сууриа илэрхийлж ажилладаг. Ямар жишгүүдийг бий болгосноор илүү үр дүн гарна гэж үзэж байна вэ?
-Манай улсын Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсан. Үүнээс хойш манай улсын банк санхүүгийн систем хэд дахин тэлсэн. Тийм учраас санхүүгийн харилцааг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүний тулд бусад улс орнуудын санхүүгийн зөв практикийг Монгол Улсад нутагшуулах хэрэгтэй. Манай улсын банк санхүүгийн системд хэд хэдэн асуудал тулгардаг. Жишээлбэл, иргэд, хэрэглээ, гар утасны зээл аваад зээлийн 1000 төгрөгний үлдэгдэлтэй байсан ч муу зээл, эргэлзээтэй зээлийн ангилалд оруулдаг. Ингэснээр иргэдийг зургаан жил банк санхүүгийн байгууллагаар харилцах эрхийг нь хааж, боомилдог. Хэрэглээний зээл авсан иргэдийг Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл авсан хэрэглэгчидтэй ижил санхүүгийн ял үүрүүлж байгаа нь буруу. Тиймээс хэрэглээний зээл авсан иргэдийг зээлээ төлснөөс нь хойш Зээлийн мэдээллийн сангаас хасдаг уян хатан тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Харин Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сан, Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөхгүй байгаа иргэд, аж, ахуй, нэгжүүдийг хар жагсаалтад оруулах систем бий болгох хэрэгтэй гэж харж байна.
-Дэлхийн жишигт нийцсэн ямар практикийг банк санхүүгийн системд нэвтрүүлэх шаардлага байна вэ?
-Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлэх нь чухал юм. Зээлдэгчдэд оноо өгнө гэсэн үг. Ингэснээр хариуцлагатай зээлдэгчийн оноо нэмэгдэж, үүнийг дагаад зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасах боломжтой. Харин зээлээ төлөхгүй ямар нэгэн доголдол үүсээд, эргэж төлсөн бол онооноос нь хасдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар санхүүгийн байгууллагатай харилцах харилцааг зургаан жилээр хаахгүй гэсэн үг. Энэ нь иргэд банк санхүүгийн байгууллагатай харилцах хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн эдийн засгийг дэмжиж, банкууд шинээр зээл олгохдоо богино хугацаанд хүртээмжтэй болох тогтолцоог нээж өгнө. Зөвхөн банк санхүүгийн байгууллага гэлтгүй эдийн засгийг тэлэх боломжийг нээх юм. Тэгэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
-Монголбанк 100 жилийн ойгоо тохиолдуулан зарим иргэд, аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлж, Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтаас гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанкнаас энэ удаа өршөөл үзүүлж байгаа нь зөв. Харин цаашдаа банк санхүүгийн салбарын систем тогтолцоогоо өөрчлөх нь чухал. Үүний тулд дэлхийн чиг хандлагыг нэвтрүүлж, зээлдэгчийн оноо өгдөг, зөв үнэлдэг, тодорхой хэмжээнд уян хатан байдлаар ханддаг тогтолцоонд шилжих нь зөв гэж үзэж байна.
| Э.БАТШУГАР: Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |