Сонгуулиар санал горьдсон улстөрчдийн юу ярих, юу ярихгүйг иргэд сайн мэдэж байгаа. Ганц санал илүү авахын тулд юу ч хийж, юу ч ярихаас буцахгүй гарамгай худалчуудын цаг тун ойртож байна. Тэд малчидтай уулзахдаа “Ноос, ноолуурыг үнэтэй болгоно. Махны цех, газрын тос боловсруулах үйлдвэр барина. Гурил, будааны үнийг бууруулна” гэдэг бол хотынход “Утаагүй, түгжрэлгүй, айдасгүй нийслэл бий болгоно. Монгол Улсаа хөгжүүлнэ, цэцэглүүлнэ” хэмээн амыг нь таглаж, хэнэг ч үгүй худал ярьсаар ирсэн.
Гэтэл бодит байдал дээр цалингүй малчид үнэд хүрдэггүй малынхаа түүхий эд, арьс, нэхий, өлөн, цувдааг хогийн цэг дээр хаяхаас өөр аргагүйд хүрч, олсон хэдийгээ түлш, шатахуунд өгөөд дуусдаг. Харин хотынхон жил бүр түгжрэл, утаан дунд амьдарч байна. Монгол Улсын нийслэл зундаа үерт автаж, өвөлдөө сайжруулсан шахмал түлшинд угаартаж үхсээр байна. “Утаагүй болгоно” гэсэн ч эсрэгээрээ гэр бүлээр нь, хоногт хэдээр нь ч хамаагүй үхэлд хүргэдэг үхлийн түлш түлшээр монголчууд хэдэн өвлийг давж байна. Нефт, мах, арь, ширний үйлдвэр барих нь битгий хэл Дарханы зам буюу хот хоорондын ганцхан зам засварлачихаж чадахгүй байгаагаас Монголын улстөрчид ямар арчаагүй, хүнийрхүү ханддагийг нь харж болно. Товчхондоо, энэ жилийн сонгуулиар ялсан улстөрчид утаагүй, түгжрэлгүй хотыг өөрчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хотын иргэдийг стресс, бухимдалтай, нийгмийн асуудалтай байлгах нь эрх баригчдын бас нэгэн том зорилго гэх. Тийм болохоор энэ жилийн нэр дэвшигчдийг иргэд арай өөр шалгуураар сонгож, ганц ч болтугай дорвитой ажил хийчих хүнийг төрд гаргах нь чухал болоод байна.

Олон жил УИХ-д суусныхаа хэргийг гаргадаг, улс орноо хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулж чаддаг бол тэднийг ад үзэх хэрэг алга. Улс төрд угжрах тусмаа сэтгэл нь цадахгүй, улсаа тонодог “хулгай”, “дээрэмчид” багасахгүй нь харамсалтай. Тиймээс уль доль болтлоо сонгогдож, улс төрд удаан суусан УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзах нь зөв. Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Г.Занданшатар, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг гээд олон хүн бий. Тэд энэ удаагийн сонгуулиар мөн л “Биднийг одоо л сонгочих юм бол Монгол Улсаа хөгжүүлэх гээд байна. Улс эх орон хөгжлийнхөө гараан дээр байгаа” хэмээн улиг болсон худал амлалтуудаа хөгшчүүлд итгүүлж байх жишээний. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монгол улс хөгжил, дэвшлийнхээ гараан дээр зогсож байна” хэмээж байсан. Тэр үг санал горьдсон хэдэн гишүүнд үнэтэй, амьтай хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд “Монгол улсаа хөгжүүлнэ” гэж сонгогдсон гишүүд юу хийсэн бэ.
| СОНГУУЛИАР САНАЛ ЦАРАЙЧЛАХ УЛСТӨРЧДИЙН ИРГЭДИЙГ ХУУРАХ АМЛАЛТУУД |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |