УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хаягтаа “Дуугүй байх нь сонгодог хариулт. Гэхдээ зарим зүйлд тайлбар хэлье” хэмээн пост оруулсан байдаг. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хаягаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар хууль баталж, санаачилсан тухайгаа ярилаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүд ойрын өдрүүдэд тайлангаа тавьж байна. Улстөр ойртож байгаа болохоор телевиз, нэвтрүүлгүүдийн төлбөр нэлээд нэмэгдсэн байна. Тийм болохоор их хэмжээний мөнгө төлж, өөрийгөө гоёчилж харуулах нь ухаалаг шийдвэр биш гэж бодсон. Тэр утгаараа намайг сонсдог, шүүмжилдэг, надтай хамт байдаг хүмүүсдээ хэлэх зүйлээ цахим хаягаараа дамжуулж хэльж гэж бодлоо. Иргэд намайг "УИХ-ын гишүүн байж ямар хууль баталсан бэ. Дөрвөн жил УИХ-д суучихаад ямар хууль санаачилсан бэ. Дээлний хээ батлуулснаас өөрийгөө хийгээгүй" хэмээж байна. Миний УИХ-д ажилласан, ахалсан хуулиудыг сонсоё гэж бодож байвал би тайлбарлахад бэлэн байна.
Хууль уран сайхны зөгнөлт кино шиг биш болохоор хууль тайлбарлах нь үр дүнд төдийлөн хүрдэггүй юм билээ. Би санаачилсан хуулиудаа тухайн үед нь хэвлэл мэдээлэлээр хэлэхийг нь хэлж, бичихийг нь бичиж байсан. Зарим хуулийн доор ганц, хоёрхон лайк байх жишээний. Миний санаачилсан чухал хуулиудын нэг бол Нийгмийн даатгалын багц хууль. Энэ нь нийгмийн суурь харилцааг зохицуулдаг үүнийг би ахалж, УИХ-аар батлуулсан юм. Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулдаг улсын төсөвт ачаалал үзүүлдэг энэ хууль сүүлийн 30 жил парламентын босгыг давдаггүй Засгийн газар дэмждэггүй багц хууль байсан. Багц хууль хэмээн нэрлэсэн нь таван хууль дотор нь байгаа юм. Тус хуулийн үр дүнг хоёрхон жишээгээр тайлбарлъя. Улсын төсөвт үзүүлэх ачаалал буюу тэтгэвэр эдийн засгийн тооцооллын асуудал байсан. Тэтгэврийн хуулийн нэг заалт нь долоон жилийг таван жил болгосон. Хоёрдугаарт, тэтгэвэр, тэтгэмжийг сонгуультай үл хамааруулж, инфляцитай уялдуулж, жил бүр нэмэгдүүлэхээр болсон. Улс төрийн болон санхүүгийн хувьд маш том ачаалал. Энэ хуулийн үр дүнд дээрх шийдвэр гарч, батлагдсан. Амаргүй цаг үед өөрийнхөө цахим хаягийг ашиглаж мэдээлэл өгч байна. Хүний хийдэггүй ажлыг хийчихсэн мэт хэвлэлийн индэрийг байнга эзэлж явах нь зохимжгүй. УИХ-ын гишүүн хууль баталж, хэрэгжилтийг хангаж, ард иргэдийнхээ амьдралыг хуульд тусгаж, хуулиар хамгаалуулна гэдэг ажлыг хийх ёстой гэдэг байдлаар би өөрийгөө боломжийн ажилласан гэж бодож байна. Нийгмийн бодлогын байнгын хороог анх удаа сонгогдсон гишүүн ахална гэдэг амаргүй. Би УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын сонгуульд хоёр удаа ялж, энэ ажлыг хийсэн. Тиймээс нийгэм, эрүүл мэндийн шинж чанартай хуулиудыг УИХ-аар батлуулж байлаа. УИХ-аар дээлний хээний тухай ямар ч хууль батлагдаагүй. Соёлын байнгын хороогоор өв соёлын тухай асуудал яригдаж байхад дээлний хээний тухай асууж байсан юм. Түүнийг хууль болгоод олон нийтийн сүлжээгээр ярьчихсан байсан. Түүнд би тайлбар өгч, мэдээлэл хийгээгүй орхисон. Миний сонгуульд нэр дэвших эсэх асуудыг МАН шийднэ. Энэ бол хувь хүний шийдвэр биш” гэв.
| УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИНГИЙН ЗАРИМ ЗҮЙЛД ХАРИУЛСАН ТАЙЛБАР |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |