• Өнөөдөр 2024-05-04

ҮАГ: 2024 ОНЫ СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР 25 ХҮН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА

2024-04-23,   1012

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газар өчигдрөөс материалууд хүлээн авч эхэлжээ.
 
    Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 21:00 цагийн байдлаар бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бол өнөөдөр 11:00 цагийн байдлаар дахин хоёр хүн бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
 
    Мөн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа 2024.04.24-нд дуусах бөгөөд нэгдсэн мэдээлэлийг audit.mn болон пэйж хуудастаа оруулахыг мэдээллээ.

ҮАГ: 2024 ОНЫ СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР 25 ХҮН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188