Д.Тогтохсүрэн гишүүн олон “хэрэг”-т холбогдож байлаа. Тэр болгондоо “Намайг хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ-аас шалгаагүй” хэмээн “томорч”, уснаас хуурай гарсаар ирсэн.
Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн таагүй баримтуудыг хүргэж байна.
2019 он.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн жил байлаа. Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн нь илчлэн, АТГ-т хандсан байдаг. Тэрбээр авлига авсныхаа дараа тухайн иргэнд олон төрлөөр дарамт үзүүлж байсан гэх мэдээлэл ч бий. Уг баримтыг ил болгож, АТГ-т хандсан иргэн Д.Тогтохсүрэнтэй хамт Өвөрхангай аймгийн тухайн үеийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг баримтаар хавсаргаж өгсөн байдаг. Энэхүү авлигын хэрэг нь 2016 онд Өвөрхангай аймагт зарлагдсан сургууль, цэцэрлэгийн тендертэй холбоотой байсан гэх.
Энэ талаараа Д.Тогтохсүрэн “Хэн нэг иргэнээс АТГ-т надтай холбоотой мэдээлэл хүргүүлээгүй гэсэн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй” гэх тайлбарыг хэвлэлд өгч байжээ. Гэвч АТГ-аас түүнийг шалгаж байгаар мэдээлсээр он дамжиж, хэрэг нь сүүлдээ замхарсан юм.
.jpg)
2020 он.
УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон гишүүд мөрийтэй тоглоомын газарт явж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарж, дуулиан дэгдээж байлаа. Уг зурагт хамгийн тод гарч, булзах аргагүй болсон гишүүдийн нэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, бид гурав Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамт казинод орсон. Бид казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байснаас биш тоглоогүй. УИХ-д Казиногийн хууль ороод ирвэл казино гэж ямар юм байдгийг үзэж сонирхчихсон байя гэж бодсон” хэмээн мэдүүлсэн байдаг.
Үнэндээ, “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэх харгис афоризмыг сүлд дуугаа болгочихсон төрийн албан хаагчдын мөрийтэй тоглоом тоглох явдал хэрээс хэтэрсэн. Ийм учраас татвар төлөгчдийн мөнгөөр зугаацдаг, казино орж сэлгүүцдэг, мөрийтэй тоглодог этгээдүүдэд хариуцлага тооцох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, төрийн албан хаагчид гадаад улс орнуудад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг тодорхой зааж өгсөн юм. Гэвч харамсалтай нь, энэ заалт МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үйлчлэхгүй байсаар дөрвөн жил өнгөрлөө. Эндээс харвал, Д.Тогтохсүрэн төрийн алба хашиж байхдаа казино тоглохгүй, орохгүй, сонирхохгүй гэсэн баталгаа алга.
.jpg)
2023 он.
Ясны авлигачин гэдэг үг бараг Д.Тогтохсүрэнд тохирох юм биш үү. Учрыг доор баримтаар тайлбарлаж хүргэе.
Д.Тогтохсүрэн өнгөрсөн онд тойргийнхоо иргэдэд ил цагаан мөнгө тарааж байгаа бичлэг ил болсон. Тодруулбал, тэрбээр Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ уулзалтад суусан иргэдэд дугтуйтай мөнгө бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэрбээр мөнгө тараасан талаараа “Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажиллаал ирлээ. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга" гэсэн юм.
“Хэрэг” тарих бүрдээ “Намайг АТГ-аас шалгаагүй, шалгахгүй” гэдэг Д.Тогтохсүрэнгийн гишүүний ноотой, ноцтой олон баримт ил болох нь цаг хугацааны асуудал биз ээ.
| Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ТААГҮЙ БАРИМТУУД |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |