• Өнөөдөр 2024-04-30

Ашигт малтмал, газрын асуудлаарх хянан шалгах түр хороог Ц.Цэрэнпунцаг даргалахаар боллоо

2024-04-15,   493

     Улсын Их Хурлын 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд 25 дугаар тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороог томилсон.
 
 Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ энэ үеэр илэрхийлжээ
 
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн “Түр хорооны бүрэлдэхүүн” хэмээх 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно...” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг томилжээ.

Ашигт малтмал, газрын асуудлаарх хянан шалгах түр хороог Ц.Цэрэнпунцаг даргалахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 23:30:36
    До: Энэ чинь хөвсгөлийг ухах гээд бөөн юм болж бгаа хун шүү дээ монгол улсыг удирдаж бгаа лаларууд унэн дампуу хун хогнууд ба аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 12:27:20
    Ган: шоронд орчихгүйг бодоорой доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 09:23:43
    Зочин: Уул уурхайтай хүнээр даргалуулахаар ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгийг мэдсээр байж МАН гар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 07:40:03
    Зочин: УИХ гэж дээ, зайлуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-16 01:27:00
    Би : Очиж очиж энэ цэрэнпунцаг гэгч байхдаа ч яахавдээ! Энэнээс дээр амьтан олддоггүй л юм байхдаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 19:11:29
    Зочин: Ккк чононд мах хадгалуулна гэгч болждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 18:06:32
    Zochin: Eee sdaaa enechine uuruu bhan uul us uhsan ashig sonirhlin zurchiltei bizdee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188