“Ачит-Ихт” ХХК-ийн байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийж байна. Тус компанийн удирдлагуудыг 2019 онд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гэх үндэслэлээр шалгаж байсан. “Ачит-Ихт” компани “Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 1978-2005 онд овоолсон балансын бус хүдрээс зэс үйлдвэрлэдэг гэсэн үг. Энэ үйлдвэрийг 2010 онд барьж эхлээд, “Эрдэнэт” үйлдвэр “Ачит-Ихт” компанитай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 оны хавраас албан ёсоор үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ” хэмээн заасан байдаг юм байна.
“Ачит Ихт” ХХК-ийг анх Я.Саранчимэг гэгч 2009 онд байгуулжээ. Жил гаруйн хугацаа өнгөрсний дараа буюу 2010 оны хоёрдугаар сард В.Цамба гэгч “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийн эзэмшигч, ерөнхий захирал нь болсон байдаг. Ингээд В.Цамба гэгч эр тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригтой төслийн гол гэрээг зурж байжээ. Сонирхолтой нь, 2010 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болсон байна. Үүнээс сар гаруй хугацааны дараа “Ачит Ихт” ХХК-ийн 75 хувь нь “ Степпкупер” ХХК-д шилжжээ. 2016 оны наймдугаар сарын 29-нд “Степпкупер” ХХК нь “Ачит Ихт” ХХК-ийн 78 хувийг, наймдугаар сарын 31-ний өдөр “Цаглавар” ХХК 22 хувийг эзэмшдэг болсон баримт бий.
2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Д.Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм. “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” компаниудын хувьд дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин 51 хувийг, Д.Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж, үүсгэн байгуулж байжээ.
Харин “Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгт шилжсэн. 2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Д.Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, П.Цагааны гэр бүл “Ачит-Ихт” компанийн эзэд гэсэн үг юм. “Ачит-Ихт” компанийн тодорхой хувийг эзэмшиж байгаа “Цаглавар” компанийн дансанд 13 сая ам.доллар шилжин орсон байдаг. Хаанаас, ямар зориулалтаар шилжиж орж ирсэн нь тодорхой бус дээрх мөнгийг Нийслэлийн прокурор, АТГ-аас тухайн үед битүүмжилсэн ч хэсэг хугацааны дараа дансны битүүмжийг цуцалсан байдаг. Тэгвэл энэ удаад “Цаглавар” компанийн дансанд шилжсэн 13 сая ам.доллартай холбоотойгоор түүнийг тун удахгүй цагдан хорьж, шалгаж магадгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, намжаад байсан дээрх хэргийг шалгах ажиллагаа саяхнаас эрчимжсэн бололтой.
| “АЧИТ-ИХТ” ХХК-ИЙН БАЙРАНД ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫХАН НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙНА |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |