• Өнөөдөр 2024-05-12

Ц.ЭЛБЭГДОРЖ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, БИ ЧИНИЙ ТАРХИНД УДААН ОРШИНО, ТҮРЭЭСГҮЙ

2024-04-09,   1330

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой зүйлсийн талаар ярьсан билээ.  Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар хийлээ.

        Тэрбээр “Оюун-Эрдэнийн эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа “Дүү чинь болъё” гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд чинь бөглөрч, чих чинь тагларсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон. Чи Монгол Улсыг Хойд Солонгос болголоо гэж бодсон уу. Мэдээллийн их урсгалд орчин цагийн хүмүүс хэрсүүжсэн. Өөрийгөө магтсанд нь биш муулуулсанд нь илүү итгэдэг, сонирхдог болсон. Өөртөө дурласан, өөрийгөө шүтсэн гаж донтон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж хатуу бодсон. Монголоо харахаар элэг хүндрээд байх юм. Чи эх орноо шорон шиг социализмын үеийнх шиг уурын зуух болголоо. Хүмүүс тэндээс гарч зугтахын түүс болж байна.

           “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс: "С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэргийг үүсгэсэн юм бэ" гэдгийг Б.Хурц болон зарим прокурорууд үнэнээ хэлээсэй гэж хүсдэг. Би тэднийг буруутгахыг хүсдэггүй тэд “Мэдлээ, гүйцэтгэе” гэж байгаа хүмүүс. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Х.Баттулга Ерөнхийлөгч тамга солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй, бусад нь надад хамаагүй” гэж хэлж байсан гэдэг. Зургаан ажлын хэсэг тарсан.

               Чи намайг мафи гэж уншсан. Чи бүүр том болох гэж оролдоод буруу замаар яваад байна. Эрх мэдэл рүү улам шунаж, хууль бус бизнест хутгалдаад төрийн хулгайг дэлбэртэл нь өөхшүүлээд олон жилийн өмнө цээжилсэн үлгэрээ үргэлжлүүлж давтаад байна. С.Зоригийн аллагыг мөрдөгчид илрүүлсэн, хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр байгаа. Чи нэг л өдөр шалгагдана. С.Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг бид яаж шалгуулсныг Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунист аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ. Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход би Америкийн элчин сайдтай албан ёсоор уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчдийг ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулж, хэн өөрчилж тараадгийг шүүгчид хэлнэ. Юун Ерөнхий сайд түүнд оролцох. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай, тийм санаа ч төрөөгүй. Би энэ талаар хэзээ ч, хэнтэй ч ярихаасаа цааргалж байгаагүй. Сүүлд олон хүний дунд нээлттэй 2021 оны тавдугаар сарын 18-ны орой ClubHouse-д болсон дэлгэрэнгүй яриа миний цахим хуудсанд байгаа. Манай шүүхийн байгууллага чиний бодож байгаа шиг хямд, хялбархан хүмүүс биш. Тэд тусгайлан мэргэжлээрээ сурч, хууль барьж ажилладаг. Хуулийн мэргэжил өөрийн гэсэн онол арга зүй, дэс дараатай. Илэрсэн хэрэгтэй ҮАБЗ, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар дэлгэрэнгүй танилцсан. Бичлэг нь аудио болон цаасаар байгаа. Тэд мэднэ. Харин чи С.Зоригийг алсан хэргийг юу ч мэдэхгүй хөөрцөглөж, алуурчдыг нь ивээлдээ авсан. Нийгэм тэр чигтээ харж байгаа.

           “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс: Ц.Элбэгдорж өөрийн хонгилын шүүхийг байгуулах санаархлаа биелүүлэхийн тулд 2013 оны нэгдүгээр сарын 24-нд шүүх байгуулах тухай хуулийг УИХ-аар батлуулжээ. Энэхүү хуулийн  дагуу Ц.Элбэгдорж бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хонгилын шүүхийн байгуулж, тухайн үед ажиллаж байсан, анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр томилох зарлиг гаргахдаа 409 шүүгчээс 397 шүүгчийг томилж, эрх ашигтай нь зөрчилдсөн 12 шүүгчийг томилоогүй үлдээжээ.

           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2012 онд МАН-ыг хоёр хуваасан. Шүүх дээр нэрийг нь өгөөд. Тэр шүүгчийн нэр Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг дээр байгаа шүүгчийн нэр адилхан.

               Чи юу хийснээ харж байна уу. Телевизээр бэлдсэн 2:25 цагийн рекламаа цацуулж чадсан ч хүмүүст тэр хогоо хүчээр үзүүлж чадахгүй. Эхлэлийг нь хараад ой гутлаа. Сэжиг хүрэм гэж хүмүүс ярьж, бичнэ. Чи ковидийг амжилт гэсэн тархи угаалтаар нэвтрүүлгээ эхлүүлсэн. Ковидоос болж монголчууд хэчнээн их зовж, шаналсныг албан тушаалтнууд яаж иргэдийг доромжилж байсныг яаж завшиж идэж уусныг чи мэдэхгүй байна гэж үү. Чамайг Монгол Улсын Ерөнхий сайд байхад манай улс хүн амдаа ноогдох ковидийн үхлээр дэлхийд тэргүүлсэн. Одоо ч гэрт нь сандал нь эзгүй олон айл өрх байгаа. Чи ард түмнээсээ уучлалт гуйгаагүй. Хэдэн их наядын хяналтгүй зарлагын тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их мөнгө боссон. Монголд 900 гаруй сая ам.доллар ирсэн. Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь амьдрал 0 зааж байна. Чамайг хүмүүс 0 гэж нэрлэж, дуудаж байгаа. Чи “Авиалгалтай тэмцэж байна” гэж хашхирдаг. Гэтэл төрийн оролцоо, хүнд суртал, хулгай дарамт газар сайгүй нэмэгдсэн. Жирийн бүтээлч иргэн ажил, бизнесээ тайван эрхлэх орон зай алга. Засгийн эрх мэдлээс гадуур, Л.Оюун-Эрдэнийн оролцоогүй, чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж байхгүй. Чи модон жорлон дотор батгана сэвж суугаа хүн шиг л ярих юм. Монголд шүүх шиг дарамттай, их ажилтай институт байхгүй. Чиний үгэнд орохгүй байна уу. Тэгвэл шүүх бие даасан байдлаа бага ч гэсэн хадгалж байгаа юм байна. Миний үед шүүхийн үйл ажиллагаа ил тод, шүүхийн шийдвэр нээлттэй болсон. Шүүгчид дарамт ирвэл хөндлөнгийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүгч болох сонгон шалгаруулалт, бичиг цаасанд ерөнхийлөгч оролцох ямар ч боломжгүй болсон. Монголын шүүхийн бие даасан байдлыг европын стандарт түвшин 65 хувьд хүрлээ гэж олон улсын байгууллага дүгнэсэн. Ийм үе байсан. Шударга хүн шүүх рүү дайрч, шүүхийн шийдвэрийг өөлж, гоочилдоггүй, хуулийг дээдэлдэг хүн шүүхийн доош хийдэггүй. Хулгайч, хууль зөрчдөг хоёр нүүртнүүд шүүх рүү ноцдог.

        “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс: Энэ худалдан авалтын хийнэ. Эрдэнэбилэг тэргүүтэй ийм хүмүүстэй тохирсон байгаа. Чи энийг хийж чадах уу гэдэг асуудал. Энэ бол нөгөө бүлэглэлийн дарамт.

             Чи Бэрхийнхээ улаан булангаас гарах болоогүй юу. Бас систем гээд нэг үг цээжилчихжээ.Наадах чинь коммунист ойлголт. Чиний сайд нэг бүр шахам тендерчин, санчин, авлигачин байгаа. Чи үнэхээр шударга юм бол сайд нараа сонгууль нэр дэвшүүлэхээ боль. Над шиг 5-7 жил шалгуул, тэгээд улс төр ярь. Чи эрүүл хүн үү, чамд юу тохиолдов. Хоолны чинь хордлого тархи руу чинь орсон уу. 1998 онд амиа алдсан С.Зориг, 2016 онд Монгол Улсын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа, зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49 хувьд бүтэн шалгагдаж,хавтаст хэрэгтэй нь танилцсан. Тэр хэргийн материал нь ялынх биш, шагналын тодорхойлолт шиг. Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Чи Чингисийн Монголын хийморь, эр зоригийг үхүүлж байгаа. Хөшөөг нь барьж, нурааж элэг авна. Их нүгэл үйлдэж байгаа. Чи монгол хүний зориг, эрмэлзлийг дайнгүйгээр алж байна. Ард түмэн нүдтэй шүү. Чи Монголын төмөр замын талыг хойноос авчирч чадсан уу. Төсөл нь бэлэн Эгийн гол, Таван толгойн цахилгаан станцыг бариулсан уу. Цэс хайлуулах, цэсээр юм хийх үйлдвэр хаана байна, ураны гэрээ юу болов. Чамд нэрлэчих нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байна уу. Тэтгэвэр, цалингаас нь хэд дахин бодит орлоготой болгоё гэж би чамд давтан, давтан хэлж байсан. Чи хийсэнгүй, чадсангүй чамд тийм сэтгэл алга. Би чамайг бүтээсэн зүйл, хийх ажлаа ярих болов уу гэж бодсон. Чи шүгэлдсээр найман жил боллоо. Бамбарууш кафе, 49, Элбэгдорж гэж гонгиносоор дууслаа.

         “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс:  Тухайн үед Ардчилсан нам ялагдах магадлалтай гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Мань хүнд Сайханбилэг бол сонин биш байсан. Өөрийнхөө контролдож байгаа Ардчилсан намын эрх мэдлээр дамжуулж, сонгуулиас өмнө энэ 49-тэй холбоотой хэлцлийг Сайханбилэгээр дамжуулж дуусгах.

         Дахиад үлгэр, чи өсөж болдоггүй юм уу. Л.Оюун-Эрдэнэ чи үнэхээр үнэнийг хүсэж байгаа юм бол хоёулаа олон нийтийн өмнө ил ярилцъя. Монголоор, англиар, оросоор ч байсан би бэлэн. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав багатай ч чамтай суухад би цаг гаргана. Газрын хол ойрд ч хамаа байхгүй ээ. Zoom-ээр дамжуулаад чиний дуртай телевизээр халз ярилцсан ч болно. Би  чамайг дуудна,  чи бас урилгаа хэлээрэй. 1989 оны хүйтэн өвлөөс эх авсан Монголын ардчилал эрх чөлөөг хүн төрөлхтөн чухал нэг ололт гэж үздэг.

             “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс:  Би хэлээд байна шүү дээ, Ц.Элбэгдорж гэж. Зургадугаар сарын 25-ны өдөр, Батболд даргын төрсөн өдөр шүү дээ. МАН, МАХН гэж хуваагдсан шийдвэрийг шүүх дээр гаргав гэдэг асуудал. Бүлэглэл ямар хүчтэй вэ гэдэг тухай би ярьж байна шүү дээ. МАН даргын төрсөн өдрийн орой Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын  дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ардчилсан намын дарга болон бусад хүмүүс их тэнгэрийн аманд уулзсан байдаг юм. Тэнд “Би та нарт шүүхээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж Ц.Элбэгдорж хэлсэн байдаг. Бодиттой болсон зүйлсийг үнэнээсээ яриасай гэж хүсдэг.Гэхдээ би хэзээ ч худлаа, баримтгүй юм ярихгүй.

                Дахиад л зохиол. Тийм албан тушаалтнуудыг нэг дор дуудах, тэр тусмаа их тэнгэрт дуудаж болохгүй ээ. Албаны код, ёс зүйн наад захын ойлголт байхгүй энэ хүнд. Тийм уулзалт болоогүй, бүгд худал. Чиний бохирдсон оюун л ийм юманд итгэнэ. Худалч хүний нээрээ олон гэж. Арга ядаад чи тэр хүмүүсийг үнэнээ ярих байх гэнэ ээ. Бүү горьд, новш л биш бол тэд чиний бохирыг долоохгүй. Хоёр нүүртэй хүнээс шударга юм хүлээх боломжгүй. Үнэн гарахгүй, сонголтоор хэрэгждэг шударга ёс гэж байхгүй. Л.Оюун-Эрдэнэ ээ, чи худлаа юм байна. Үнэхээр шударга байсан бол намайг юу ч гэж байсан би чамайг тоохгүй. Анх талбай дээр “Байнгын хорооны дарга ч болохгүй” гэж жагсаж байхад чинь би чамайг дэмжиж байсан. Энд МАН-ын жирийн гишүүд буруугүй. Энхболд бид хоёрыг МАНАН мафи гэж холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёрт хамтраад үйлдсэн юм байхгүй ээ. Хамгийн холбоогүй, өөр өөрийн замаар яваа хоёр хүн. Харин одоо чи албан тушаалд хүрсэн гэмт бүлэглэлийн толгойлогч болсон. Ийм гэмт бүлэглэлийг тараах ч багадна. Ер нь хууль гаргаж, намуудыг тарааж, цоо шинэ, зарчим шалгуураар шинээр зохион байгуулах хэрэгтэй. Монголын Ерөнхий сайдыг худалч гэдгийг олон улсад баталчихаад байна. Арвилгалтай тэмцэж байгаа дүрд тоглодог гэтэл авлигал нь өсөөд байдаг.

        “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс:  Тэр ялын бодлоготой холбоотой мэдээллүүдийг бас давхар өгчихмөөр байна.

           Өөрөө рекламдаа тоглож, зааж, монтажилж ийм эвлүүлэгт мөнгө төлж цацаж буй нь улсаа хорлож байгаа юм. Тэр 14 телевизийн жагсаалт, Ерөнхий сайд нь ийм юм үзүүлж чадаж байгааг хараад манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг олон улсад унагаж тэмдэглэдэг. Нөгөө ардчиллын баян бүрдийг хатааж байна. Ямар ч дайсан Монголд ийм аюул учруулаагүй. Ямар ч улстөрч гардан Үндсэн хуульд дараалан халдаж байгаагүй ээ. Чи хоёр удаа халдлаа. Олон зүйлийг дордууллаа. Манай Улсын их хурал 126 гишүүнтэй болоод урдхаасаа дээрдэхгүй. Оюун-Эрдэнэ өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг нь хаясан. Чи хүмүүст худал хэлсэн.

       “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс:  Үндэсний баялгийн санг байгуулна

             Энэ одоо хүний хийсэн юмыг ичихгүй хулгайлна аа. Сангийн хуулийг  2014 онд би санаачлаад, УИХ-аар батлуулсан. Ирээдүй үедээ өр биш өв үлдээе гээд. Өмнөх байдлаараа явсан бол 16 их наяд төгрөгийн хадгаламжтай сан байх ёстой. Энэ этгээд тэр бүрэлдэж байсан хадгаламжийг ковидоор дамжуулж, хууль зөрчиж, хулгайлж идсэн. Тэр үед би “Хүүхдээс битгий мөнгө хулгайл, хууль зөрчлөө” гэж жиргээ хүртэл бичсэн. Ардчилсан намын гишүүд сануулж, хэлсэн. Оюун-Эрдэнэ ээ би чиний тархинд удаан оршино, түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний библи.

           “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн хэсгээс:  Улсын дээд шүүхийн шүүгчийн найман хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар, 20 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар, 20 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар томилсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 50 хувийг томилсон байдаг. Тэгэхээр энэ зүйл мөнгөний систем маш хүчтэй хэвээрээ байгаа учраас одоо энэ тэмцэл ярвигтай байгаа хэрэг. Яг л энэ технологиор цаг маш их хожсон, одоо ч хожихыг хүсэж байгаа.

                Ах дүү хоёр алга ташаад, цаг нь багтахгүй мартаж санаад. Ард түмэнд учруулж байгаа зовлонгоо надаар хаана, энэ бузар тархи угаалтад нь хүмүүс хууртана гээд итгэчихсэн. Ардчилсан Монголд үүнээс өөр доромжлол гэж байх уу. Домогт Ерөнхий сайд А.Амар гуайн үгийг иш татаж эвлүүлээд л. Л.Оюун-Эрдэнэ чи ичиж амьдар, А.Амар гуайн нэрийг хэлэхээсээ. Чи бол Монгол хүнд хамгийн ээлгүй Ерөнхий сайд. Харийн даргын өмнө хазганаж, маасайж, татанхай мэдрэл муутай юм шиг тал засна. Монгол хүн рүү шүд зууна. Ийм учраас Л.Оюун-Эрдэнэ дэлхийн монголчууд дургүй. Хөх толбот монгол түмэндээ үзэн ядагдаж үлдэх бол хэн хүний хүсэх өв биш. Би Монголдоо хайртай. Гадаадад байгаа монголчууд эх орноо илүү хайрлаж, санадаг. Бид хэцүү цагт Монголдоо аврах хантааз нь болно. Хүмүүсийн хэлж, ярьж байгааг сонсож байгаа. Монголоор дүүрэн гадагш явахыг хүссэн хүмүүс. Монголчууд найман жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу. Чи хүмүүсээс асуу, өөрөөсөө бас асуу. Муудсан бол хариуцлага хүлээдэг. Чи хүн суудлаас нь чирч, буулгаж явсан. Л.Оюун-Эрдэнэ чи өөрийгөө чирч буулгах цаг нь болжээ.  Өөр газар бол бүүр өчигдөр чиний улс төр дууссан. Чи улс төр хийх тусам улс минь уруудаж байна. Өөрөө Ерөнхий сайд байж шүгэл үлээнэ гэнэ ээ. Төр, төрийнхөө алба хаагчид руу дайрна. Ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртэй гаруудаа турхирч, утгыг нь алдуулна. “Би та нартайгаа хамт” гэж хаалт бамбайн доороос жүжиглэнэ. Монгол аль нэг харь улс аюул тарих нь юу л бол. Харин адгийн шаарнууд тэдэнд худалдагдаж, биеэ үнэлэх гэсэн эрсдэл л байгаа. Би ирэх сонгуулийг хулгайлах гэж гашилж суугаа. Ард түмнийг яаж ашиглахаа мэдэж байгаа. Чи ийм хулгай луйварт бүүр гаршчихсан. Хэн хэзээ яаж долигонохоо тооцсон.  Хэнийг харлуулж, үгүй хийхээ ч заалгасан. Оюун-Эрдэнэ чи их сандарвал ахыгаа ч худалдаж иднэ. Чаддаг ганц юм нь тархи угаах. Би чиний сонсохыг хүсээгүй үгийг хэлж байна. Түүх эргэдэг сэн бол  чиний оронд А.Амар гуай сууж байсан бол” гэв.

 


Ц.ЭЛБЭГДОРЖ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, БИ ЧИНИЙ ТАРХИНД УДААН ОРШИНО, ТҮРЭЭСГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 23:31:12
    чааваас даа: чааваас даа чааваас. Монголд тэгээд улстөрч царатай юмнууд өөрийн ухаан байх биш. 2050 он хүртэл алсын хараа ч гэх шиг. Хэнтий дурак Оюун-Эрдэнэ хүү минь, чиний тэрр лут алсын хараа 2050 чинь зүгээр л хятадуудын зөвлөмжийн дагуу, шанхайн хамтын ажиллагаанд нэгдэхэд бэлтгэж, хятадын төлөвлөгөөг зүгээр л орчуулж аваад хальт өөрчлөөд л гаргасан бичиг шүү дээ. Тэрийгээ ичихгүй үнэнээ хэлэх нүүр чамд байхгүй. Өөр шигээ мал тархитай 3 сая монголчуудын тархиных нь багтаамжинд тааруулж угаалга хийдэг, эх өөртэй хийроо баатартайгаа нийлээд монголыг самарч байна даа. Төрсөн эцэг чинь та хоёрын ийм новшийн 2 хулгай луйварчинг монголд төрүүлсэндээ элэг нь эмтэрдэг байхдаа тийм үү? Та нар ч ойлгохгүй л дээ. Наад хүзүүгүй гээд байгаа хүн чинь та нар бацаануудын хажууд олон арван хүүхэд үрчилж хүн болгосон, өөрийгөө сорьж хөгжүүлж, эргүү тэнэг 3 сая хүн дунд сэтгэлээ гаргаад амьдарсаар ирсэн юм шүү дээ. Яана даа энэ мал улс үндэстэнг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 17:31:48
    Эрдэнэ ван: Тарвага ичээнээсээ гарч хошгорч бна.Миний дүү эмэ мэт хужааг нүхэнд нь оруул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 23:09:56
    Зочин: Энэ оюун эрдэнэ бол уе уе суржин суртэй юм яариад бхаас хэзээч биелэгдэж бгаагуй тэмцэж ба цэвэрлэн гэж хуцхаас өөр ид шидгуй худалч хун ба аа . Ард тумэнд таалагдах гэж яарьдаг харин ялан дийлсэн юмгуй ам ажил 2 нь ургэлж зөрж бгаа хун дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 21:13:51
    Зочин: Харвардын 2 хар хэрээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 16:18:35
    Зочин: 2 хар хэрээ гэгчээр. Заваан христчид хэрэлдэхдээ ч библиэ бас дурдаастай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 15:32:21
    зэээ: Элбэгдорж бол энэ хэдэн жулдрайг бодход ардчилсан хөдөлгөөний удирдагч олон улсад танигдсан хүн шүү манайхан л их л муугаар хэлэх юм энэ хүнд сайн ч юм байх муу ч юм байна хэт их туйлшрах дэмий бид өнгөрсөн хойнол ойлгох байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 15:13:41
    зэээ: Элбэгдорж бол энэ хэдэн жулдрайг бодход ардчилсан хөдөлгөөний удирдагч олон улсад танигдсан хүн шүү манайхан л их л муугаар хэлэх юм энэ хүнд сайн ч юм байх муу ч юм байна хэт их туйлшрах дэмий бид өнгөрсөн хойнол ойлгох байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:56:53
    МОНГОЛ хүн: Элбэг минь чи монголын ард түмний тархинд үнэхээр удаан хадгалагдах ял хийсэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:53:32
    МОНГОЛ хүн: Элбэгдорж бол монгол эх оронд минь учирсан том гамшиг мангас Чи хулгайлаад дээрэмдпээд авсан бүхнийхээ ядаж талыг нь ч гэсэн буцааж өг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:27:16
    Иргэн: Энлбэгээ бүр сандраад үхэхнээ үнэндээ тийм л эх оронч юм бол улсаас самарсан хөрөнгөө хураалгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:24:33
    S: TSAGN SEKSEER AXTAI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:22:55
    Zailas: Sandraad uhlee elbgee chinii mongol ulsad hiisen gai chin bagdaagui nowshoo ard tvmen medej bgaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:16:51
    өах: Эргүү ДАНХ юугаа ч ойлгохгүй л дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:15:14
    S: SADARLI XALYYTSMAAR80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:10:51
    Ариун: Элбэгдоржоо чи төрөөс идсэн хөрөнгөө улсад хураалгаад 461 рүүгээ гутлаа тослоод зангиагаа зүүгээд яв даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 13:00:13
    S: SEXSEER TAICHNA80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 12:55:37
    ард : АРД ТҮМНИЙ ТАРХИНД ЯАХ ВЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188