Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчтай холбоотой мэдээлэл цахим орчинд гарсан. Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Улмаар цагдаагийн алба хаагч насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаа илрүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цахим орчинд цагдаагийн байгууллага цагдаадаа хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт явж байна.
Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухайд нэг гол зарчим байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, гэм буруутай бол яг ногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэсэн заалт бий. Тиймээс бид энэ зарчмаа барьж ажиллана. Хэрвээ алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тэднийг өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагат байхгүй. Энэ хэргийн талаар прокурорын зөвшөөрөл өгсний дагуу ийм мэдээлэл өгөх боломжтой байна. Тухайн алба хаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэв.
Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа П.Очбадрах "Цагдаагийн алба хаагчийн хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа. Эмзэг мэдээллийг янз бүрийн байдлаар түгээвэл хохирогчийг эрсдэлд учруулах аюултай. Хүний эрхийн комиссоос гаргасан мэдээллийн дагуу олон нийтэд түгээж, задруулж болохгүй гэж үздэг. Тиймээс зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч байна" гэлээ.
| Н.МИШИГДОРЖ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ БИД ДОТООД ХЯНАЛТ ШАЛТГАЛТААРАА ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |