• Өнөөдөр 2024-05-03

Филиппин Улсын англи хэлний сургуулиудтай хамтарна

2024-04-02,   402

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар Филиппин Улсын Себу хотын англи хэлний сургуулиудын төлөөллийг  хүлээн авч уулзлаа.
 
     Талууд боловсролын хуулийн хүрээнд хэрэгжих англи хэлний хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах боломж болоод “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлж, чадавхжуулах зэрэг хэд хэдэн асуудлаар харилцан санал солилцов.
 
      БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Монгол Улсын Боловсролын Ерөнхий хуулийн шинэчлэлээр ирэх хичээлийн жилээс англи хэлний хичээлийг ЕБС-ийн гуравдугаар ангиас орох хөтөлбөр хэрэгжинэ. Хууль эрх зүйн орчин бүрдсэн энэ чухал үед Филиппин Улсын Себу хотын шилдэг англи хэлний сургуулиудын шийдвэр гаргах түвшний удирдлагууд манай улсад айлчилж байгаад баяртай байна. Дээрх англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд ЕБС-ийн багш нарыг мэргэшүүлэх, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлага бидэнд тулгарч байгаа. Тиймээс бид та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллах боломжийг судалж үзэх болно” гэлээ.
 
     Мөн уулзалтын үеэр Филиппин Улсын англи хэлний сургуулиудад суралцах багш, сурагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах, нислэгийн тийзний хөнгөлөлт болон шууд нислэг үйлдэх зэрэг хэд хэдэн асуудалд талууд хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийлсэн юм.

Филиппин Улсын англи хэлний сургуулиудтай хамтарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 20:03:47
    Зочин: Боловсролын яам гэж естой дампуу газар болсон. Ажлаа мэдэх хунгуй, авлига горьдсон хэдэн маанагууд цугларав!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 17:07:10
    Батжаргал гэж Яруу найрагч, мөрийтэй тоглоомчин УИХ-ын гишүүн асан Мөнхбатын хамаатан: Хүүхдэд монгол хэлээ, эх хэлээ чадварлаг эзэмшсэний дараа л гадаад хэлийг заах хэрэгтэй. Сэтгэхүй нь харь улсынх боллоо. Батжаргал мэтийн хүмүүс ТНБД хийхээр яаж улс хөгжих билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-02 15:02:49
    Филиппинчүүд англи хэлтэй ч эх хэл нь биш шүү дээ.: Зөв гэж бодохгүй байна. Үнэхээр хоёрдахь хэл болгоё гэж байгаа бол англи эх хэлтэй улсуудтай хамтрах хэрэгтэй шүү дээ. Монгол хэлийг бусад монголоор ярьдаг ард түмнүүдээс бид л илүү сайн зааж таарна биз дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188