"Ногоон автбус"-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж буй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Таныг ногоон автобусны хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Шүүхэд шилжсэн үү?
-Хэрэг прокуророос шүүхэд шилжсэн. Хэргийн талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамаагүй ярьж болохгүй.
-"Ногоон автобус"-ны сонсголд та оролцох уу?
-Түр хороо байгуулагдаад хяналт шалгалт хийх шинжээчдээ томилж байгаа гэж ойлгож байгаа. Шинжээч материалаа бүрдүүлснийхээ дараа сонсголд гэрчээр дуудах хүмүүсээ тодорхой болгох байх. Журмаараа намайг дуудвал би очно. Харин энэ удаагийн сонсголын хүрээ ер нь хязгаарлагдмал болж байгаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, тухайн сонсголоор сонгон шалгаруулалтын журам хэрхэн явсан гэх мэт асуудлыг хэлэлцэх юм билээ.
-Та хуулийн байгууллагад хэдэн удаа очиж мэдүүлэг өгсөн бэ?
-Энэ хэрэг шүүхэд шилжсэн. Шүүгч хэрэгтэй танилцаж байгаа гэсэн үг. Эхлээд гэрчээр мэдүүлэг авч, дараа нь яллагдагчаар татсан.
-Ногоон автобус хаана байгаа талаар та хариулт өгөх боломжтой юу?
-Ногоон автобусны эхний 20 автобусыг бид хүлээж авсан. Одоо хэл ам үүсээд байгаа нь 80 автобус. Тухайн автобуснуудыг хүлээж аваагүй байхад нь нийгмийн анхааралд орчихсон. Одоо байгаа 100 автобусны талаар хотын дарга мэдээлэл өгсөн. Энэ нь хэрэгт татагдсан Б.Ганхуягийн мэдэлд байгаа асуудал. Бид хохирол барагдуулах талаар ярьж байгаа гэж хэлсэн.
-Тэгэхээр автобуснуудыг буцаасан гэсэн үг үү?
-Би мэдэхгүй. Би буцаадаг хүн нь биш. Би хууль бус зүйл хийчихсэн зүйл байхгүй. Тухайн үед 20 автобус хүлээж авахад нь намайг хууль бусаар үүрэг даалгавар өгч, хүлээж авсан гэх үндэслэлээр шалгаад байгаа юм. Гэтэл энэ талаарх нотлох баримт байхгүй. Би гэм буруугүй гэдгээ нотолно. Хэрэв би тэр 20 автобусыг хүлээж авсан бол дараагийн 80 автобусны хэргийг юу гэж илчлэх билээ.
-Та капитал засвар орсон гэдгийг нь мэдээгүй гэсэн үг үү?
-Капитал засвар орсон гэж тогтоосон гэж тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр 2023 онд үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрийн зарим зүйл нь техникийн үзүүлэлтэ хүрэхгүй байна гэж гарсан. Капитал засвар орсон гэдэг нь олон нийтийн хэрэгслээр гарсан мэдээлэл. Шинэ автобус байсан үгүйг шүүхээс тогтооно.
-Энэ хэргээс болоод та нэр дэвших боломжгүй байгаа. Ногоон автобусны хэрэг сөхөгдөөгүй бол та нэр дэвших байсан уу?
-Дэвшилгүй яах вэ. Би сайд болохоосоо өмнө ёс зүйн асуудлыг ярьдаг байсан. Сайд болоод ийм асуудалд орооцолдоно гэж яаж мэдэх вэ.
| Ж.СҮХБААТАР: НОГООН АВТОБУСАНД КАПИТАЛ ЗАСВАР ОРСОН ГЭДГИЙГ ТОГТООГООГҮЙ. БИ ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТОЛНО |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |