Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг өчигдрөөс телевизүүдээр цацагдаж эхэлсэн. Тэдний ярьсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэсгийг эшлэн хүргэж байна.
-С.Зоригийн хэрэг 30 жилийн турш монголчуудын зовлон болж байна. Хоолойд тээглэсэн яс шиг л байдаг?
-Тухайн үед юу болж байсан бэ гэдэгтэй холбоотой материалуудыг логик дарааллаар нь гаргаж өгсөн гэсэн үг. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор би хангана. Хэн нэгэн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдвол надад шууд хэлээрэй. Би тэр хүнийг олон нийтэд зарлаж чадна гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлсэн. Тухайн үед эрх баригчдын том хагарал байсан нь хурлын бүх тэмдэглээр батлагддаг. Өмч хувьчлагдаж байсан үе шүү дээ. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр М.Энхсайхан Ерөнхий сайд огцорсон. Ингээд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын 23-ны өдөр байгуулагдаж, долдугаар сард огцорч байсан. Наймдугаар сард онцгой дэглэм тогтоож, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн оронд Д.Дорлигжавыг томилсон. Тэгээд Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож эхэлсэн. Аравдугаар сарын 1-нд Ардчилсан холбоо эвслийн хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох ерөнхий тов гарчихсан байсан. Аравдугаар сарын 2-ны цайны цагаар Эвлэлийн удирдлагийн түвшний томчууд цуглаж, С.Зоригийг дараагийн Ерөнхий сайд гэдгийг албан бусаар товлосон гэдгийг ярилцаж байсан. Гэтэл орой нь С.Зориг бусдад хорлогдсон байсан. Сүүлд нь, С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүн алсан болчихоод байж байна.
-Та энэ хэргийг улс төрийн аллага гэж боддог юм уу?
-Харин та өнөөдрийг хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ.
-Би асууж байгаа шүү дээ?
-С.Зориг яагаад заавал аравдугаар сарын 2-нд ахуйн байдлаар алагдах вэ гэдэг асуудал үүснэ. С.Зоригийн хэлж байсан үг, үйлдлээс нэг зүйл харагддаг. С.Зориг системийн авлигал руу орохоос хамгийн их айж байсан хүн. Тэрээр “Бид нийгмийн хагас зуун жилийн баялагыг буруу хувиарлах гээд байна” гэдэг асуудлыг ярьдаг байсан. Хоёрдугаарт, манай журмын нөхөд системийн авлигалд идэгдэж эхэлж байна. 30 жилийн хугацаанд нийслэлийн газар, өмч хувьчлал, баялагийн тэгш бус байдал бухимдалт нийгмийн суурь болсон буруу шийдвэрүүд байжээ гэдэг дүгнэлт рүү шилжчихээд байгаа.
-С.Зоригийн хэрэг сонгууль бүрд зэвсэг болж байдаг. Цоо шинэ хардмаар, сэрдхиймээр магадлал бий юү?
-Би Ерөнхий сайд болчихоод гуравдугаар сарын 8-нд Т.Чимгээтэй уулзаж байсан. Тэр үеийг сонгуультай холбоотой гэж үзэх нь арай эрт шүү дээ. Хэрвээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад энэ хоёр хүнийг гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний логик бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар хэнд ашигтай учраас тэр хоёр хүнийг С.Зоригийг алсан хэмээн хуулийн байгууллага бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав. Буруугүй хүмүүсийг хуулийн байгууллага яагаад шүүхээр болов. Нэр төрийг нь яаж сэргээх вэ, дахин ийм асуудал гаргахгүй байхад яаж анхаарах вэ гэдгийг бодох ёстой.
-Хүний эрх, хууль зөрчсөн хэлмэгдүүлэлт явуулсан хэрэгт тухайн үеийн Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц ял эдэлсэн гэж үзэх үү эсвэл өршөөгдчихсөн юм уу. Одоо сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа биз дээ?
-Шүүх гэм буруутайг нь тооцоод Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдчихсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад зохиомол хэрэг үүсгэчихсэн юм бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокуроруудыг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт итгэдэг. Би тэднийг огт буруутгадаггүй. Тэд “Мэдье, гүйцэтгэе” гэж байгаа хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэнээ хэлэх байх.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа гардуулж өгөхдөө “С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх зүйл надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг
-С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тав, зургаан ажлын хэсэг тарсан?
-Зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав, хэн хэн томилогдов, хэн, хэн халагдав.
-Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсэг таван удаа тарсан байдаг?
-Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Яг энэ систем 2009 онд Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. 1998 онд хийж чадаагүй зүйлээ тэр яг хийсэн. 2012 онд МАН-ыг хуваачихсан, шүүх дээр нэрийг нь өгөөд. Тэр шүүгчдийн нэр “Эрдэнийт”-ийн 49 болон С.Зоригийн хэрэг дээр байгаа шүүгчид яг адилхан.
-Эрдэнэтийн 49 хувийн хэрэг Зоригийн хэрэгтэй холбоотой гэж мэдэгдсэн байдаг?
-Ерөнхий прокурор нь "Эрдэнэт"-ийн захирал байсан Д.Дорлигжав. Ц.Элбэгдоржийн дараа томилогдсон шүүгч нар, Б.Хурц гэсэн системээр хоёр намыг мөнхөд хяналтандаа авахыг хүссэн бүлэглэл үүссэн гэсэн үг. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэдэг асуудлыг Ч.Сайханбилэг оргосон гэж тайлбарладаг. Гэтэл Ч.Сайханбилэг энэ шийдвэрийг гаргасан уу үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Ч.Сайханбилэгийг нэг өдөр үнэнээ хэлэх байх гэж итгэдэг. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагаад Ч.Сайханбилэгийг гаргаж ирэх үед хийсэн Ц.Элбэгдоржийн тохироо энэ байсан.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ХААХЫН ТУЛД ЯАГААД ЗОХИОМОЛ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БЭ ГЭДЭГТ Б.ХУРЦ, Х.БАТТУЛГА, ПРОКУРОРУУД ҮНЭНЭЭ ХЭЛНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |