Тэрбээр “ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн интерферон тариаг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн зааврыг нь гаргаад, худалдан авах ажлыг зохион байгуулах ажиллаж байна. Гэхдээ энэ тариаг тодорхой хэмжээний гаж нөлөө өндөртэй гэж үздэг учир элэгний Д вирустэй иргэдийн байгуулсан ТББ энэ эмчилгээ зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс интерферон тариа авах тендерийг төр түдгэлзүүлсэн. Мөн Монгол Улсын иргэдийг Буриад Улсад элэгний Д вирусийн эмчилгээнд хямдралтай үнээр эмчлүүлэх хэлэлцээр гарын үсэг зурах шатандаа явж байна.
Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна гэх заалт бий. Тийм учраас элэгний Д вирусийн эмчилгээний зардлыг төр хариуцах, шаардлагатай арга хэмжээг авах. Шаардлагатай санхүүжилтийг жил бүр улсын төсөвт суулгаж өгөх чиглэл Засгийн газарт өгөх тогтоол гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг Байнгын хороонд хүргүүлээд байна. Энэ жил улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд долоон тэрбум төгрөгийн төсөв Эрүүл мэндийн сайдын багцад туссан байгаа. Одоогийн байдлаар 13 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн боломж Эрүүл мэндийн сайдын төсөвт байна. Энэ ондоо багтааж элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр асуудлаа танилцуулж, Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн элэгний Д вирусийн эмчилгээг ойрын хугацаанд эхлүүлэх, шаардлагатай тохиолдолд эмийг гааль, нөат-аас чөлөөлөх талаар ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо” гэлээ.
| С.ЧИНЗОРИГ: Элэгний Д вирусийн эмчилгээг Буриад Улсад хямдралтай үнээр хийлгэх хэлэлцээр хийж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |