МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Г.Гэрэл сонгогдлоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тус байгууллагын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулснаас нэр дэвшигч Г.Гэрэл бусад нэр дэвшигчдээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.
Г.Гэрэл нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхтэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга, МҮОНРТ-ийн Маркетингийн хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
| МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |