Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгах шаардлагатай. Энэ өөрчлөлтөөр 467 өрхийн 2016 иргэний оршин суух хаяг, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлүүдийг арилгах юм.
Тогтоолын төсөлд тус дүүргийн 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 хүн ам хилийн заагаараа 22 дугаар хороонд орсон байгааг иргэний үнэмлэхийн хаягаар нь буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээх, 12 дугаар хорооны 56 өрхийн 289 хүн ам хилийн заагаараа 12 дугаар хороо, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд шилжсэн байгааг 21 дүгээр хороонд үлдээх шаардлага үүссэн.
Энэ өөрчлөлтийг хийхэд иргэдийн иргэний хаягийн бүртгэл мэдээлэл өөрчлөлт орохгүй, хаяг солигдохгүй, эдийн засгийн зардал гарахгүй гэсэн тооцоог хийжээ. Зөвхөн e-gazar буюу газрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтүүдийг хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ бол зөвхөн хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай асуудал. Иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, өмч хөрөнгийн бүртгэлээс үүдэлтэй хохирсон зэрэг асуудалгүй. Геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо 16 дугаар хорооны эргэлтийг заагийг 22 дугаар хороонд оруулж зурсан. Энэ алдааг засахтай холбоотой ямар нэгэн зардал гарахгүй” гэв.
Төлөөлөгч Г.Гангамөрөн дээрх алдааг гаргасан албан тушаалтад ямар хариуцлага тооцох талаар тодруулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэлээ. Улмаар тогтоолын төслийг олонхын саналаар баталж, нутаг дэвсгэрийн заагийг дахин тогтоолоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
| Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлжээ |
|
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |