"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс олгож эхэлнэ гэх мэдээлэл бий.
Энэ талаар бид Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал С.Наранцогтоос тодруулахад "ТУЗ шийдвэрээ гаргачихсан. Нэгж хувьцаанд ногдох ашиг 269 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн татварын өмнөх дүнгээр 285 мянган төгрөг авах шийдвэрээ гаргасан. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ нь Үндэсний аудитын газар дээр санхүүгийн тайланг хянаад гарахаар тодорхой болох юм. Бид зорилтоо энэ сарын 25 гээд товолчихсон байсан. Санхүүгийн тайлан хэзээ ч хяналт нь дуусаж магадгүй. Өнөөдөр хяналт нь дуусчихвал өнөөдөр шууд олгож ч болно. Хугацаа тун ойрхон байгаа, гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн гэхэд хяналт дуусчихна. Санхүүгийн тайланг хянаад дуусчихвал тэр даруй ногдол ашиг орно" хэмээн мэдэгдлээ.
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ |
|