• Өнөөдөр 2024-04-29

МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

2024-03-25,   1317

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр болно.Сонгон шалгаруулах комиссоос нэр дэвшигчдэд дараах шаардлагыг тавьжээ. Үүнд, 
  • Монгол Улсын иргэн байх,
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүнчлэлгүй байх, 
  • Сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй,
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй,
  • Ял шийтгэлгүй байх гэсэн байна. 
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг танилцуулж байна. Үүнд
 
Ц.Ганхуяг
С.Адъяасүрэн
Р.Гандиймаа
Г.Чоглоонамжил
С.Баярмөнх
Г.Гэрэл
Э.Бат-Эрдэнэ
Т.Батзориг
Д.Наранцэцэг
О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшээд байна. 
 
 
НЭР ДЭВШИГЧ С.БАЯРМӨНХ ГЭЖ ХЭН БЭ
 
“Улаан од” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхлүүлсэн Соёлын гавьяат зүтгэлтэн С.Баярмөнх нь “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулсан. Мөн тэрбээр 2006 онд Тв-8 телевизийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Улмаар ГХЯ-ны Дипломат байгууллага, үйлчилгээний газрын аж ахуйн даргаас УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх хүртэл дэвшиж “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томилогдсон билээ. Тэрбээр 2022 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялааж байв.
 
НЭР ДЭВШИГЧ О.ГОМБОЖАВ ГЭЖ ХЭН БЭ
О.Гомбожав нь МҮОНРТ-ийн санхүү хөрөнгө оруулалтын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр өдгөө ажиллаж буй.  Эдийн засагч О.Гомбожав нь СЭЗИС, БНЧУ-ын Масарикийн их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагаар төгссөн. 2010 оноос сонирхлоороо “Монсудар” компанитай хамтран уран зохиол, манлайлал, улс төр эдийн засгийн чиглэлээр “Twilight” цувралын “Үүрийн гэгээ”, “Галаар наадсан охин”, “Шок номлол”, “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” зэрэг ном орчуулж, уншигчдын хүртээл болгоод байна.
 
НЭР ДЭВШИГЧ Р.ГАНДИЙМАА ГЭЖ ХЭН БЭ
 
 Сэтгүүлч Р.Гандиймаа. Түүний хувьд МҮОНТ-ийн захирал болон ММ агентлагийн тоймчоор ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч. Сэтгүүлч  Р.Гандиймааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Сангийн сайд Б.Жавхлан зүтгүүлсэн гэх нь бий. Тэрбээр 2020 онд МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож, бүдэрч байсан удаатай.
 
 
НЭР ДЭВШИГЧ Г.ГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэлийг олон нийт "Өглөө хөтөлбөр" нэврүүлгийн нэвтрүүлэгчээр ажиллаж байснаар олон нийт илүүтэй мэднэ. Тэрбээр мөн өмнө нь МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож байсан. Тэрбээр МУИС-ийг олон улсын харилцааны сэтгүүлч мэргэжлээр төгссөнөөс хойш тасралтгүй телевизийн салбарт ажиллаж буй юм.
 
Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхитэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-д Өглөөний нэвтрүүлгийн албаны дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-д Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байв.
 
НЭР ДЭВШИГЧ Г.ЧОГЛООНАМЖИЛ
 
Г.Чоглоонамжил нь МҮОНТ-ийн "Цагийн хүрд" нэвтрүүлгээрээ үзэгчдийн эчнээн танил болсон нэгэн.  Тэрбээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнгийн отгон хүү билээ. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байсан удаатай.
 
 
НЭР ДЭВШИГЧ С.АДЪЯАСҮРЭН 
 
 С.Адъяасүрэн нь Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар ажиллаж байсан.
 
НЭР ДЭВШИГЧ Д.НАРАНЦЭЦЭГ 
 
Тэрбээр МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийн Ерөний продюсераар ажиллаж байгаа юм.
 

МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-26 08:51:36
    Гэрэл: Идэх юм байдаг л байх нь дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 21:33:23
    Оюун Б: Энд Гэрэл, Чоглоонамжил хоёр ёстой илүү байна, Дур биеэ голохгүй ээ гэж?!?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 21:33:23
    Оюун Б: Энд Гэрэл, Чоглоонамжил хоёр ёстой илүү байна, Дур биеэ голохгүй ээ гэж?!?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 16:45:01
    иргэн : цүнх баригч нар бна өөр намын шударга болж өгвөл сэтгүүлч хүн байгаасай эрх баригч намын хүн үүнээс хол байж мэдээ мэдээлэл бодитой бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-25 13:59:39
    Зочин: Одоо энэ 1 ямар ч манлайлалгүй болсон явцгүй албан тушаалд хувийн сонирхол бодож л очдог байх даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188