• Өнөөдөр 2024-04-29

АН тэргүүтэй 17 нэм, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

2024-03-24,   413

Энэ сарын 25-ны дотор УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй нам эвслүүд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн заалттай. Тэгвэл 2024 оны гуравдугаар сарын 24-ний 13:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 17 нам, эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Тодруулбал,
 
Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
Зүй ёс нам
Монгол Шинэчлэлт нам
Эх орон нам
Ард түмний хүч нам
ХҮН нам 
Монголын либериал ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Эх орончдын нэгдсэн нам
Үнэн ба зөв нам
Сайн ардчилсан иргэдийн оролцооны нэгдэл нам
Социал демократ нам
Ардчилсан нам
Үндэсний эвсэл
Эрх  чөлөөг хэрэгжүүлэгч нам
Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/ тус бүр хүргүүлжээ.
 
Тэгвэл  буюу ням гарагт 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авах юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлж амжаагүй нам эсвлүүд сонгуульд оролцох боломжгүй болох юм.

АН тэргүүтэй 17 нэм, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188