• Өнөөдөр 2024-04-29

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГТАЙ УУЛЗЛАА

2024-03-22,   1038

Нийслэлийн АН бодлогын нам байхаа зарлаж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг ул суурьтайгаар инженерчлэл, судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэн шийдвэрлэхээ илэрхийлсэн. 
 
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай чөлөөт уулзалт хийн АН-ын үеийн төрийн бодлого, засаглал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид АН шат шатны төрийн сонгуульд ялалт байгуулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар санал солилцлоо.
 
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: “Нийслэлийн АН бол бодлогын хувьд АН-ынхаа үе үеийн, шат шатны засаглалын бодлогын залгамж халаа байж, шийдэл, бодлогуудыг илүү төгөлдөржүүлэн, агуулга, зорилго, зорилтуудыг өргөжүүлэн ажиллах болно. Үүний тулд бид АН-ынхаа үе үеийн лидер, удирдлагуудтай хамтарч ажиллах болно” хэмээв. 
 
 
 
 

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГТАЙ УУЛЗЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-22 20:42:22
    Зочин: Алтанхуягтайгаа сонгуульд орвол ялах юм бишуу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188