• Өнөөдөр 2024-04-29

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2024-03-22,   360

Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа.
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэгт холбогдох материал үйл баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байна. ТУЗ-ийн гишүүдийн хувьд анхан шатны шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ирц байхгүй, дахин шалгаж нарийвчлах шаардлагатай. Мөн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй" гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188