• Өнөөдөр 2024-04-29

Сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч эхэллээ

2024-03-22,   189

      УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газар дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай. Тиймээс нам эвслийн мөрийн хөтөлбөрийг өнөөдрөөс хүлээж авч эхэллээ. Мөрийн хөтөлбөрийг ням гарагийн 00.00 цаг хүртэл хүлээж авна.
 
Тодруулбал, Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг өнөөдөр 08.30-21.00 цаг, маргааш 10.00-21.00 цаг, ням гарагт 10.00-00.00 цаг хүртэл хүлээн авах юм.
 
Дашрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн тухай хуульд мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг тусгахыг хориглосон байдаг. 
  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

Сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авч эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188