• Өнөөдөр 2024-05-10

Ч.ХҮРЭЛБААТАР: Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн

2024-03-21,   307

           УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна.
 
          Энэ үеэр УИХ- ын гишүүн М.Оюунчимэг "Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Нүүрсний хулгайг зогсоож, биржээр арилжаалдаг болсноор өсөлт гарсан. Эдийн засгийн өсөлтийг хэзээ айл өрхийн хаалгаар оруулж, үр дүн бодитой мэдрэгддэг болгох вэ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн шугам татсан байдал 100 хувьтай гэж дүгнэж,2023 онд нийслэлийн аль дүүргийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан бэ. Чингэлтэй дүүргийн Телевиз орчмын айл өрхүүд инженерийн шугам сүлжээг хэзээ татах вэ гээд хүлээж байна" гэв.
 
           Харин Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөв дээрээ орлого татаж төвлөрүүлээд, төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг. 2022 оны төгсгөлд валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар, өдөр бүр төгрөгийн ханш зургаан төгрөгөөр суларч, инфляц 16.7 хувьд хүрсэн. Ийм учраас долларын гүйлгээг нэг сая төгрөгөөр хязгаарлаж байсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш 200 орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэдэд хүргэж байна вэ гэвэл УИХ 2023 онд Монгол Улсын төсвийг тодотгосон. Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Эдийн засгийн хөжлийн яам эдийн засгийн төлөвийг харж байгаад аль болох олон хүн ажилладаг салбарыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг  80 ам.доллараар зардаг байсныг 180 ам.доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон" гэв.

Ч.ХҮРЭЛБААТАР: Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188