• Өнөөдөр 2024-05-04

Э.Батшугар: Иргэдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд уян хатан зохицуулалт хэрэгтэй

2024-03-20,   945

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван,  болон бусад албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Монголбанкны мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаар танилцуулав. 
 
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал бөгөөд одоогийн үйлчилж байгаа банкны  системд  иргэн хэрэглээний зээлээ хугацаандаа төлөөгүй байж байгаад эргэж төлсний дараа иргэн санхүүгийн  харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр дахиж банкнаас зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын  бусаар ашигласан иргэн,  аж, ахуй нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн  салбарт   харилцаа үүсгэхгүй байх  систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн сангийн хуулийг  шинэчлэх ажлын хэсэг гарсан байна.  Ажлын хэсэг энэ асуудлыг хуулийн төсөлд  заавал тусгах хэрэгтэй. Ер нь бусад улсад иргэд хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй хэрэглээний зээлээ  төлсөн тохиолдолд хар жагсаалтаас хасаж, муу зээлдэгч гэсэн ангиллаас гардаг жишиг байдаг, бид иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ажиллах шаардлагатай” гэлээ.
 
Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн албаны  үйл ажиллагааг зохицуулах хууль дээр  учруулсан хор хохирол, үр нөлөө харилцан ялгаатай байдлаар бүртгэгдэж, хадгалагддаг байхаар саналаа оруулна”  гэсэн юм.
 

Э.Батшугар: Иргэдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд уян хатан зохицуулалт хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 22:39:04
    Soylmaa: Zeeliin. Huu buuwal zugeerel bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 23:27:11
    Цэцэг: Зээл төлөөд дууссан бол хар данснаас гаргах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 19:40:29
    Urnaa: Demjij bn zow sanal bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 18:21:49
    Soylmaa: bi demjij bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 18:21:02
    Soylmaa: bi demjij bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 18:21:01
    Soylmaa: bi demjij bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 13:16:42
    haha: poporchina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 13:12:50
    Delgertsetseg: Xvvdee torvvled 2 jil xvvxdee xarx xvngvi ajilgvi bj bxadaa zeelee xotsrooj bgd odoo ajildaa orod 1jil blj bgaa odoo zeel awya gexeer zeel awx bolomjgvi bgd bgaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 11:16:02
    Ххмм: Хуццад…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-20 10:32:53
    UNURBAYR : Zow shv uyan xatan zeele tolson bol arilgaad ogox zoxitsuulltai baix xeregtei shv Demjij bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188