• Өнөөдөр 2024-05-04

Г.Дамдинням: Гурилын үнийг бууруулах ёстой ч тариаланчдаа хэрхэн хамгаалахаа бодох хэрэгтэй

2024-03-19,   264

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
 
Тэрбээр “Ард түмний амьдрал хүнд байгаа хүнд гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчихаж байгааг ярьж байна.
 
Тариаланчдыг гурилын үйлдвэрээр тусдаа харах ёстой юм билээ. Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг Засгийн газраас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ. Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү. 
 
Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ. Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү. 
 
Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна. Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх вэ" хэмээв.
 
Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурилын үнэ зүй ёсны нэмэгдлээс өндөр болсон. ШӨХТГ-аас гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзээд шүүхээр хэрэг нь шийдэгдэхүй жил орчим болж байна. Тэгэхээр энэ асуудалд ШӨХТГ акт тавиад шийдэгдэхгүй монополь болоход хүртлээ хол явсан гэсэн үг. Уг нь хилийн цаана улаанбуудайн нэгдүгээр гурил 900 төгрөг байна. Гэтэл дотоодын зах зээл дээр 2600-3000 хүрчихээд байгаа нь хиймэл үнэ бий болсон гэдгийг байгааг харуулж байна. Тэр утгаараа  чөлөөт өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд импортын татварыг чөлөөлөх нь зүйтэй гэж харж байна. Тариаланчид стратегийн бүтээгдэхүүн тарих том үүрэг хүлээсэн. Олон улсад тариаланчдыг дэмжих, хамгаалах гэсэн хоёр жишиг үйлчилж байна. Засгийн газраас тариаланчдаа хамгаалах бодлого явуулах нь зүйтэй юм байна гэж харж байгаа. Хамгаалалтыг төр үзүүлдэг нөхөн олговор олгодог, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг хамгаалдаг байхаар зохицуулалт хийхээр байгаа юм. Ногоочдыг Засгийн газраас хөнгөлөлтэй зээл олгох байдлаар дэмжиж байгаа. Үр дүнгээ өгч байна. Цаашид зөвхөн ногоочид гэлтгүй хөдөө аж аж ахуй эрхлэгч нарт урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох байдлаар дэмжнэ" гэх хариулт өглөө.
 

Г.Дамдинням: Гурилын үнийг бууруулах ёстой ч тариаланчдаа хэрхэн хамгаалахаа бодох хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188